ОЮУН УХААНЫ АКАДЕМИЙН ТАМИРЧИД ЛАС ВЕГАСЫГ ЗОРИЛОО

2016-11-05  

Монголын Оюун Ухааны Академийн баг тамирчид өнөөдөр Америкийн Нэгдсэн Улсын Лас Вегас хотыг зорилоо. Тэд 4 жилд нэг удаа болдог "Memoriad-2016" оюуны олимпд оролцох юм.

Энэхүү олимпод манай улс 2 дахь удаагаа оролцож, Дэлхийн олон орны тамирчидтай оюунаа “уралдуулахаар” боллоо. “Энэ удаагийн олимпод манай улсаас 15 тамирчин оролцох бөгөөд насанд хүрэгчдийн ангилалд 8, бага насны ангилалд 7 тамирчин явжээ.

Оюуны спортын ой тогтоолт, чээж бодолт, хурдан уншлага зэрэг 13 төрлөөр өрсөлдөх "Memoriad-2016" оюуны олимп энэ сарын 8-аас 12-нд болно”. “Манай улсын баг тамирчид Дэлхийд 3-т эрэмбэлэгддэг бөгөөд Монгол хүний ген сэтгэн бодох чадвар Дэлхийд 5 үнэлэгддэг. Харин Монголчууд сэтгэн бодох чадвараа ашигладгаараа Дэлхийд сүүлээсээ 5 т жагсдаг” хэмээн Оюуны спортын Олон Улсын Хэмжээний Их Мастер Ө.Сэнгэсамдан хэлж байлаа. 

 

Дашрамд дурдахад "Memoriad-2016" оюуны олимпод оролцох тамирчдын хувцсыг "Шилмэл Загвар" компанийн хамт олон урлаж өгчээ. Ингээд Дэлхийн шилдгүүдтэй өрсөлдөж эх орныхоо нэрийг өргөхөөр явж буй тамирчиддаа амжилт хүсье. 

 

 

Х.ТЭМҮҮЖИННАМСРАЙ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?