БЭЭЖИН ХОТТОЙ АХ ДҮҮС ХОТЫН ЗАЛУУЧУУД ЧУУЛЛАА

2016-11-05  

“Залуучууд ба ирээдүйн хотууд форум” Олон Улсын залуучуудын чуулга уулзалт Бээжин хотод боллоо. Өнгөрсөн сарын 24-нөөс 30-ны хооронд болсон уг чуулганд манай улсаас 5 залуу оролцсон. 

“Чуулганы гол зорилго нь Бээжин хоттой хамтын ажиллагаатай хотуудын ирээдүй хөгжлийн бодлого чиглэлийг тодорхойлж, туршлага солилцсон” хэмээн “Азийн хүлэг улс” бодлогын судалгааны хүрээлэнгийн мэргэжилтэн М.Ганхүлэг ярилаа.

Уг чуулган 5 дахь удаагаа амжилттай зохион байгуулагдсан байна. Чуулганд 40 гаруй орны 150 гаруй залуус оролцсон бөгөөд ирээдүйн хотуудыг илүү ухаалаг хот болгон хөгжүүлэх талаар санал солилцсон байна. “Хотоо хөгжүүлэхэд иргэн бүр хотынхоо хөгжлийн бодлого чиглэлийг мэддэг байж анхаарал хандуулдаг байх нь зөв юм байна” хэмээн онцолж байлаа.

Манай орны залуучууд Улаанбаатар хотод хэрэгжүүлж буй хөгжлийн бодлого, шинэлэг санааг танилцуулжээ. Тухайлбал “Автобусны U MONEY карт, төрийн үйлчилгээний ТҮЦ машин зэргийг танилцуулахад залуучууд илүүтэй сонирхож байсан” хэмээн чуулганд оролцсон Монгол залуус хэллээ.

 

 

Х.ТЭМҮҮЖИННАМСРАЙ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?