ЯПОНЫ ГЭХ ТОДОТГОЛТОЙ Д.ГАНХУЯГИЙГ ЯПОНЫ ЗАСГИЙН ГАЗРААС ШАГНАНА

2016-11-05  

Монголын парламентад Японы гэх тодотголтой хэдэн хүн байсан. Лобби бүлэг ч гэж тэднийг хэлдэг байв. Энэ бол Сэдваанчиг, Ганхуяг, Гантөмөр нар байлаа. Бүгдээрээ Япон оронд багаасаа сургууль соёлд суралцсан учраас тэгэж хандаж ирсэн байх магадлалтай. Ямар ч байсан эдгээр гишүүд Япон-Монголын соёл, бизнес, улс төрийн харилцааг шинэ шатанд гаргахад нөлөөлсөн. Японтой уялдаа холбоо бүхий бизнесийг эрхэлдэг.

Тэдний дундаас УИХ-ын асан Д.Ганхуяг нь, Монгол-Японы парламентийн бүлгийн даргаар нийтдээ 8 жил ажиллаж, хоёр орны харилцааг нягтруулан хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан гэж Японы Засгийн газар үнэлсэн байна. Тиймээс Ганхуягт Японы Засгийн Газраас гадаадын иргэдэд олгодог " Алт, мөнгөн од"-оор шагнах шийдвэр гаргажээ. Тус шагналыг Японы эзэн хааны ордонд олгох тул Д.Ганхуяг Япон орныг зорьсон байна.

 

 

Э.ҮҮЛЭНЦЭЦЭГ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?