ЖАГСААЛЫН НЭГДСЭН ҮЗЛЭГ ЭХЭЛЛЭЭ

2016-11-05  

Хил хамгаалах ерөнхий газрын даргын тушаалын дагуу Хил хамгаалах байгууллагын хэмжээнд жагсаалын нэгдсэн үзлэгийг үе шаттайгаар зохион байгуулах ажлыг эхлүүллээ.

Жагсаалын ерөнхий үзлэг ХХЕГ-ын төвийн бүсийн цэрэгтэй, цэрэггүй анги, хилийн отряд бүрт явагдах юм байна. Өнөөдөр төвийн бүсүүдийн цэрэггүй ангиудын үзлэг төв цэцэрлэгт хүрээлэнгийн “Сүлдэт багана” цогцолборт явагдлаа. Үзлэгт ХХЕГ-ын Хилийн 0252 ,0253, 0218, 0303 тусгай салбарын бүрэлдэхүүн хамрагдаж өвлийн хувцасны жигдрэлт болон бэлэн байдал зарласан үед зайлшгүй байх шаардлагатай хэрэгсэл, цэргийн албан хаагчийн зайлшгүй мэдэх шаардлагатай дүрмийн мэдлэгээ шалгууллаа.

Уг үзлэгийн ХХЕГ жил бүр зохион байгуулдаг бөгөөд энэ удаагийнх нэгдэн үзлэг гэдгээрээ онцлогтой юм байна. Үзлэгийн үер жагсаалын жигдрэлттэй салаа, хамгийн сайн дуут салааг шалгарууллаа. Жигдрэлт сайтай салаагаар хилийн 0253-р ангийн салаа шалгарсан бол хамгийн сайн дуут салаагаар мөн тус ангийн салаа шалгарсан байна_ Үзлэгийн гол зорилго нь ололттой талыг туршлага болгож, дутагдалтай талаа засч давуу тал болох хэмээн тодорхойлж байгаа бөгөөд хоёрдугаар шатны шалгаруулалт хугацаат цэргийн албан хаагчидтай ангиудын дунд явагдах юм байна.

 

 

А.ГАНТУЯА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?