ИРГЭДИЙГ УТААНААС ХАМГААЛАХЫГ УРИАЛЛАА

2016-11-06  

Агаарын бохирдол өглөөний 07.00-09.00, оройн 18.00-23.00 цагийн хооронд идэвхиждэг гэх судалгаа гарчээ. Энэ үед иргэд маск зүүж эрүүл мэндээ хамгаалахыг Агаарын чанарын албанаас уриалж байна.

Улаанбаатар хотод агаарын бохирдлын хамгийн оргил үеийг 1-р сар гэж үздэг. Агаарын чанарын албанаас “Өнгөрсөн сарын дунд үеэс утаа, болон бусад төрлийн хорт бодисууд агаарыг ихээр бохирдуулж байна” хэмээн мэдэгдэж байна. Нэг мм-ийг 100-гаас 1000 хүртэл хуваасантай тэнцэх голч бүхий хатуу биетүүдийн хийн төлөвт байгаа орчинг “утаа” хэмээн шинжлэх ухааны хэллэгээр тайлбарладаг. Утааны ийм жижиг тоосонцорууд уушгинд хуримтлагдсанаар олон төрлийн ужиг өвчиий эх үүсвэр болдог хэмээн агаарын чанарын албаны мэргэжилтэн М.Отгонбаяр хэлж байна.

Утаанаас хамгаалах маскыг монголчууд өөрсдөө үйлдвэрлэж өнгөрсөн оноос худалдаалж эхэлжээ. Утааг 95 хувиар шүүнэ, дээд тал нь 48 цаг зүүх зориулалттай Монголд үйлдвэрлэсэн маскыг 2000 төгрөгөөр дэлгүүр, эмийн сангуудаар худалдаж байгаа юм.

 

 

Х.ТЭМҮҮЖИННАМСРАЙ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?