"А" ГЭХЭЭР "Б" БУЮУ Ц.НЯМДОРЖ НАМЫН ДАРГА БОЛНО

2016-11-07  

Ц.Нямдорж бурхан биш хойно алдах, хазгай хэлэх, гишгэх нь бий. Гэхдээ л түүнд авах чанар бий. Чуулганы үеэр байцаалт авлаа гэнэ үү, юу гэнэ үү, хамаа алга. Тэр л ганцаараа шахуу Эрдэнэтийн асуудлыг тодруулахыг оролдлоо. Хананы цаана, хүний нүднээс далдуур юу болоод, юу хийгээд байгааг мэдэх, ядаж тэмтрэх эрхтэй байх ёстой. Ялангуяа, Эрдэнэтийн асуудал, түүний 49% гэнэт хэн нэгэн залуугийн халаасанд шилжиж байх үед. Энэ бол Монгол хүн бүрийн хариуг нь мэдэхийг хүссэн асуулт. Энэ асуултыг тавьсны төлөө түүнийг гоочилж эхэлсэн. Эрдэнэтийн асуудал ярьж эхлэхэд, асуудлыг гуйвуулж, олны анхаарлыг өөрт чигт хандуулах сурсан аргаа сурамгай хэрэглэсэн.

Эхнийх нь, Ц.Нямдорж Монгол улсын ерөнхийлөгч болох гэж байна гэсэн цуу тарааж, олон нийтийг "чулуу хөөлгөсөн". Дараагийнх нь, Эрдэнэтийн ерөнхий захирлаар Г.Алтанг тавих нь, энэ бол түүний хүн гэж мессэжийг нисгэсэн. Түүний араас, тэр одоо намын дарга болохыг сонирхож биш, бүр санаархаж байна гэсэн санааг хэвлэлээр чулуудсан. Ингэж л асуудлыг дүйвүүлж, тэр хооронд санаснаа хийж, сарвайснаа авч байна, эрх мэдэлтнүүд.

 

 

Ц.ЭНХБАТ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Dorj:Sain bna yg vnen ene asuudal anhaaral tatah ni argagvi tvvniig ali boloh dviveelj ongorooh sanaarhal asar ih bn. Hevelel medeelel ch chimeegvi bolloo onoogiin vnen nvvr tcarai iim l bn 2016-11-07
naran:enkbat guia asuudliig oilgohtoigoo bolovsroltoi hun de. harin end udaa yagaad ilt buruu guivuulan uimuulj baiga nyamkag umuuruud unav bas ta uvsiinh uu 2016-11-07
Зочин:Нямдорж Эрдэнэтийн асуудлыг сехеж ард тумэн бидэнд бага ч болов мэдээлэл хургэсэн. Хатуу, ежтой ч гэлээ энэ хун л далдуур хуувилдааныг ил болгон гаргаж ирэн бидэнд унэн худлыг шуун хэлэлцэж уг чулуудалцах сэжуурийг егч байна. Манайхан хэзээний л унэн уг хэлсэнийгээ ад шоо уздэг зантай. Харин ч Нямдоржийг еренхийлегчеер сонгоод энэ 76-г идэж уусан биднийгээ дээрэмдсэн емнех 76тангуудын бузар булайг илчлуулье. Парламентийн засаглалтй учир еренхийлегч болсон ч дангаар шийдэж чадахгуйлдээ гэхдээ ядаж хориг тавиад бидэндээ мэдэгдээд байх болно гэж бодох юм. Тэр цагт ард тумэн олны хучээр шийдвэрлуулж болох биз 2016-11-07
зочин:Нямдоржийг еренхийлегчеер сонгоод энэ 76-г идэж уусан биднийгээ дээрэмдсэн емнех 76 тангуудын бузар булайг илчлуулье. Парламентийн засаглалтй учир еренхийлегч болсон ч дангаар шийдэж чадахгуйлдээ гэхдээ ядаж хориг тавиад бидэндээ мэдэгдээд байх болно гэж бодох юм. Тэр цагт ард тумэн олны хучээр шийдвэрлуулж болох биз гэнэ үү. Энэ чинь харин санадаг санаа дэмжинэ ээ хө 2016-11-07
Zochin:Batzandan erdenetiig ****lgah ajliin hesegt orj dotroos in medeelliig chin hulgailah bii.AN dotor bhdaa yh ch duugarahgui suuj l bsan daa 2016-11-08
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?