ГАРААШД БАЙСАН МАШИНЫГ ХУЛГАЙЛЖЭЭ

2016-11-07  

БЗД-ийн 8-р хорооны нэгэн гараашд байсан машиныг хулгайлжээ. Тодруулбал “11-р сарын 03-наас 05-ны хооронд “Харуул-Алтай” хотхоны ... тоотод хулгай орсон байна” гэсэн мэдээлэл ирсэн байна. Үүний дагуу шалгахад тус тоотод суух 40 настай эрэгтэй С-ын сууцанд хууль бусаар нэвтэрч, “Samsung” /42*/ инчийн LCD зурагт, мөнгөн тоногтой эмээл, “Toshiba” зөөврийн компьютер, мөн гараашд нь байсан “Toyota Land Cruiser-70” автомашиныг СХД-4 хороонд суух 25 настай эрэгтэй Х гэгч хулгайлсан байжээ. Энэ хэргийг шуурхай илрүүлэн БЗДЦХ-3 шалгаж байна.

Мөн гэрээ олон хоногоор эзэнгүй орхихгүй байх, машиндаа дохиолол суурилуулж, харуул хамгаалалт сайтай орхихыг ЦЕГ-аас иргэдэд анхааруулж байна. 

 

О.НАНСАЛМАА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Yadam:tge haana mashinaa tavih bolj bnaa 2016-11-07
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?