ХҮҮХЭД ХАРАХ ҮЙЛЧИЛГЭЭНД 5.8 ТЭРБУМЫГ ТӨСӨВЛӨЛӨӨ

2016-11-07  

Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль 4 сарын 1-нээс албан ёсоор хэрэгжиж эхэлсэн. Энэ хууль нь 2-5 насны хүүхдийг эрүүл, аюулгүй орчинд харах талаар зохицуулсан билээ. Хүүхэд харах үйлчилгээг яаран дутуу дулимаг боловсруулж хүүхэд харагч нарыг сургах, хүүхэд харах байрыг стандартын дагуу байгуулах зэрэг олон асуудлыг энд орхигдуулсан хэмээн шүүмжилж байсан ч хүүхдүүдээ хараа хяналтгүй орхиж, цэцэрлэгт хамрагдаж чадаагүй, хүүхдээ харахын тулд олон жил ажилгүй байгаа эцэг эхчүүдэд нэгэн боломжийг нээж өгсөн билээ. Тэгвэл хүүхэд харах үйлчилгээг зогсоох талаар УИХ хэлэлцэж эхэлсэн бөгөөд нэг хэсэг нь дэмжиж нөгөө хэсэг нь эсэргүүцэж байгаа билээ.

Үүнтэй холбогдуулан Control.mn сайт хүүхэд харах үйлчилгээг зогсоох нь зөв үү буруу юу? гэсэн санал асуулга явуулахад нийт оролцсон иргэдээс 85.7 хувь нь уг үйлчилгээг зогсоох нь буруу 14,3 хувь нь зөв гэсэн санал өгсөн байна. Үүнээс харахад хүүхэд харах үйлчилгээ нь иргэдэд үр ашгаа өгч байгаа хуулиудын нэг хэмээн харагдаж байна.

Тэгвэл засгийн газраас 5.8 тэрбум төгрөг төсөвлөж "Хүүхэд харах үйлчилгээг үргэлжлүүлнэ, гэхдээ нэг ч хүүхдийг нэмж бүртгэхгүй, яг одоо явуулж буй үйл ажиллагааг нь он дуустал хэрэгжүүлнэ" хэмээн шийдвэр гаргалаа.

Одоогоор хүүхэд харах үйлчилгээг хөдөө орон нутаг болон нийслэлд 380 гаруй иргэн эрхэлж байгаа юм байна.

 

 

А.ГАНТУЯА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?