ТА ЭХИЙН ЗӨН СОВИНД ИТГЭДЭГ ҮҮ?

2016-11-08  

Зарим нь итгэх байх, зарим нь зүгээр л нэг хий дэмий зүйл гэж ярих байх. Гэхдээ энэ бол ямар ч баримтгүй хий хоосон яриа биш юм. Эх хүн совингоороо өөрийн хүүхдийн амь насыг аварч байсан удаа цөөнгүй. Холын аянд гарах гэж байгаа хүүдээ ээж нь гарынхаа будаатай цайг уулгахаар хүлээлгэжээ. Тэрээр цайгаа уугаад хэдэн минут хоцроод очиход унаа нь аль хэдийн явчихсан байжээ. Тун удалгүй өөр унаанд суугаад гүйцээд очтол өмнөх унаа нь онхолдсон байжээ. Энэ эхийн зөн совин хүүгээ үхлийн аюулаас аварч чаджээ.

Үүгээр ч зогсохгүй эх хүн хүүхдийнхээ юу өвдөж байгаа, энгийн байдлаасаа хэр өөрчлөгдөж байгааг хэнээс ч илүү мэдэрч чаддаг байна. Үргэлж ийш тийш гүйж байдаг, маш аз жаргалтай Скайла Баркер охиноо нэг л өдөр хөдлөх ч дургүй болоход ээж нь нэг л биш байгааг шууд мэдэрчээ. Шаннон Петтит охиноо эмчид үзүүлжээ. Охины эмч хоолой өвдсөнөөс болоод царай нь цонхийж, бие нь сульдсан гэж оношилжээ. Харин Шаннон охиндоо илүү дэлгэрэнгүй шинжилгээ хийлгэхийг шаарджээ. Ингээд охинд нь цусны дэлгэрэнгүй шинжилгээ хийхэд хариу нь хүн бүрийг, эмчийг ч хүртэл цочроожээ. Дөрөвхөн настай Скайла охин цусны хавдартай байсныг тогтоосон гэнэ. Хэрэв охины ээж охиндоо илүү дэлгэрэнгүй шинжилгээ хэрэгтэй, охин маань нэг л биш байна гэдгийг зөн совингоороо мэдрээгүй бол охинд буруу оношилгооны буруу эмчилгээ хийж охины эрүүл мэнд улам муудах байсан хэмээн эмч нар хэлж байжээ.

Зөвхөн хүн бус үр зулзага гаргасан амьтад ч эхийн зөн совинтой байдаг гэнэ. Гэртээ хэвтэж байсан маша муур гэнэт гүйн гараад 10 гаруй минут болжээ. Маша чангаар орилоход эзэн нь сандран гүйж очиход муур орцонд хаягдсан хүүг олсон байжээ. Тэрээр хүүг дааруулахгүйн тулд хүүд биеэ наан хэвтээд тусламж хүсч байжээ. Байрны оршин суугчид хүүг олоод эмнэлэгт хэвтүүлжээ. Маша энэ үедээ хээлтэй байсан бөгөөд хүмүүс түүнийг эхийн зөн совингоороо хүүг олсон хэмээж байжээ.

Эхийн зөн совин нь жирэмсэн болсон цагаас нь эхлэн хөгждөг байна. Тэд хүүхдийнхээ өвдөлт, ядаргаа, тавгүй байдлыг мэдэрч чаддаг. Тэр ч бүү хэл үрээ нас барах үед эх хүн зүрх рүү нь хатгах, барьж байсан зүйлээ алдаж хагалах, ухаан алдаж унах зэргээр мэдэрдэг байна.

 

 

А.ГАНТУЯА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?