БИД ЯМАР ТҮШМЭЛТЭЙ ВЭ?

2016-11-08  

ТҮШМЭЛИЙН ӨГЛӨӨНИЙ ЦАЙ

 - Хэ, хэ, хэ...Энэ түшмэл яасан их сандраа вэ? Юунаас ингэтлээ балмагдсан юм бол? Гэрэл муутайхан өрөөндөө өглөөний цайгаа ганцаараа ууж суусан тэр, хаалга торхийн дуугарах чимээнээр гэнэт ухасхийн босжээ. Жижигхэн цагаан хав нь үүд рүү хуцан зүглэхэд, ширээн дээрх идэж байгаад дутуу орхисон зүсэм хар талхан дээгүүр уншиж байсан номоороо яаран бүтээж байна. Аман дахь талхаа ч залгиж амжилгүй, айж тэвдсэн харцаар эргэн харжээ... Гадна талдаа их л ёсорхуу найрсаг хир нь үнэн хэрэг дээрээ амин хувиа бодсон хуурамч дүр төрхөө хүмүүст  мэдэгдэхгүйг хичээж явдаг түүний бэртэгчин шинж нь ингэж илэрлээ. Оросын их зураач Павел Федотовын “Түшмэлийн өглөөний цай” гэдэг зургийг бид харж байна. Энэ зургийг ойлгоход ямар ч илүү тайлбар зүүлт хэрэггүй. Зургийг 1848 онд зурсан болов ч иймэрхүү түшмэл өнөөдөр бидний дунд улам ч олон болжээ гэдгийг зураач бидэнд сануулсаар. Хүмүүст үнэнч шударга гэж амалчихаад цаанаа албан тушаал эд хөрөнгийн төлөө шунадаг авлигач түшмэлүүдийн хөөрхийлөлтөй ичгэвтэр төрх юутай инээдтэй...

 

 

   Ө.РАГЧААСҮРЭН /2016 он/ 

 

БИД ЯМАР ТҮШМЭЛТЭЙ ВЭ?

"Түшмэлийн өглөөний цай" уран зургийн тухай Ө.Рагчаасүрэн гавьяатын бичсэнийг уншаад ингэж асуулаа. Арай манай түшмэдүүд маань, энэ бэртэгчин түшмэлтэй ижил юм биш байгаа. Түүн шиг зүсэм талхаа хүртэл ганцаараа нууж иддэг бэртэгчин занг тэд өвлөчихсэн, довоо шарлуулж, хувиа хичээгч түшмэд нийгэмд газар авсан юм биш биз. Яагаад бид өнөө цагийн түшмэдүүдийн дүр төрхийг нь илчилж чадахгүй байна аа. Энэ зураг дээрх тухайн үеийн нийгмийн түшмэл гэдэг бол үг өнөө цагийн төрийн албан хаагчид л гэсэн үг.

Хэрвээ тэр цагийн түшмэл, өнөө цагийн төрийн түшээ болсон төрийн албан хаагчид ганцаараа л "цусалж, "бор ходоодоо бордож" буй аваас нийгэм хэрхэн урагшлах вэ?

Манай нийгэм урагшлахгүй байгаа нь, ийм бэртэгчин бидний дунд амьдарч байгаад оршино. Барс мэт ноёдыг чоно мэт түшмэл, чоно мэт ноёдыг үнэг мэт түшмэл дагана гэж монголчуудын айлдсан үг санаанд буулаа. Уран бүтээлч хүн, сэтгүүлчдэд иргэний зориг дутах ёсгүй. Иргэдийнхээ хамт ямар түшмэлтэйгээ мэдэцгээе, бүгдээрээ.

 

 

 

 Ц.ЭНХБАТ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Зочин:Зураг их таалагдлаа. Өнөө үед Том түшмэл гэлтгүй хурган дарга болсон хүмүүс бүгд хувиа бодож довоо шарлуулдаг болсон үе болоод байна да. Улсаа хөгжүүлье гэвэл эхлээд иргэд хөгжүүлж байж л улс хөгжих байх даа. 2016-11-08
харанга:Ер нь улс төрд ороод төр түвшин болно гэж юу байсын. Иргэд өөрсдөө л сайн байх хэрэгтэй 2016-11-08
Dariimaa:Ih er buteegsen buteel unoodoriig l heleed bgaa yum daa songodogoo gej tdag ueiig denduu medreh yum Mongold iim tuhmel denduu olon boljee namuudad yalsan yalaagui ali ch namd batsaan tushmluud .... 2016-11-08
ulam :yanaa yag minii hajuud baigaa sh dee iim nuhor.... 2016-11-08
sugii :dargiin tsunh barij guigeed alban tu****al avsan peedger hu****d ohid sayiin songuuliin daraa ****r ch olon bolson 2016-11-08
S.Ochirmunkh :Ene zuragiig tushmeluud uursdoo uzeerei , tedend sain uzuul .... 2016-11-08
зочин:Хамгийн муу түшмэлүүд Монголд байна. 2016-11-08
Alsu:Ichig ichig... Xubia bodson ulsaa ard tumnee boddoggui Ix Xurliin gishuud, said tushmeluud 2016-11-08
Цоомоо:Яг монголд одоо байгаа түшмэлүүд 2016-11-08
Мингоо:Инээд авчихлаа харахаар ичээд байна энэ гишүүдийг ..,. 2016-11-08
Зочин :Саарал ордон дотор энэ аугаа бүтээлийг их томоор байрлуулах хэрэгтэй. Тэд өдөр бүр харж байг 2016-11-08
Вии:Зөвшөарч бна 2016-11-08
Зочин:Зураг их таалагдлаа. Өнөө үед Том түшмэл гэлтгүй хурган дарга болсон хүмүүс бүгд хувиа бодож довоо шарлуулдаг болсон үе болоод байна да. Улсаа хөгжүүлье гэвэл эхлээд иргэд хөгжүүлж байж л улс хөгжих байх даа. 2016-11-08
Zochin:Дэлхий тэр тусмаа орос хятад хөрш ийм түшмэддээ шийтгэл өгч байна.манайх энэ луйварчдаасаа хурдан салаач 2016-11-08
Чой:Сая сонгуулиар сонгогдсон түшмэлүүдийг буцааж тат 2016-11-08
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?