ЯЛСАН НАМД ҮЙЛЧИЛДЭГ СОНГУУЛИЙН ЕРӨНХИЙ ХОРОО

2016-11-08  

Хамгийн бие даасан, хараат бус гэж өөрийгээ нэрлэх дуртай байгууллага бол Монголчуудын сонголтыг баталгаажуулах үүрэгтэй Сонгуулийн Ерөнхий Хороо. Эрх баригч намын гүйцэтгэх хороо мэт ажилладаг гэсэн шүүмжлэл энэ байгууллагаас салдаггүй. Тиймээс Сонгууль болгоны л дараа энэ байгууллагын дарга цэргийг сольж хольдог. Тэд энэ удаад ч гэсэн ялсан намд л үйлчилдэг болохоо харуулсан.

Баянзүрх дүүргийн сонгуулиар АН -22, МАН-19 суудал авсан байхад, МАН-ын нэр дэвшигчдийн мандатыг тэр дор нь олгосон хэрнээ, АН-ын 22-ынхыг нь хойш нь татсан. Тэдний 6 нэр дэвшигч маргаантай гэдгээр түрээ барьж, дүүргийн иргэдийн хурлын гишүүнийх нь үнэмлэхийг саяхныг хүртэл өгөхөөс хойш суусан. Түүнээс болж, өнөөдрийг хүртэл Баянзүрх дүүрэг, 2 засаг дарга, 2 ИТХ -ын даргатай явна. МАН 19-хэн суудал авсан, ирц нь 50,1% хүрэхгүй байхад хурлаа хийж, дарга нараа сонгож, будлиан үүсгэсээр. Нөгөө талд 22 суудал авсан, саяхнаас бүгд үнэмлэхээ гардаж авсан, 51%-иас дээш бүрэлдэхүүнтэй учир АН-ын тэргүүлэгчид ИТХ-лаа зарлан хуралдуулж, удирдлагаа сонгосон. Ийм л будлианыг СЕХ тарилаа. СЕХ бол улс төрийн дархлаа суугаагүй, сонгогчдын эрх ашгийг биш, эрх баригчдын эрх ашигт үйлчилдэг байгууллага болжээ.

 

 

О.НАНСАЛМАА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
212:Заваарсан юмнууд угаасаа л дааа ПАК 2016-11-08
ИРГЭД:МАНАН БОЛ МОНГОЛИЙГ АВЧ ЯВАХГҮҮҮ ШҮ. БИД ӨӨРСДӨӨ Л АВЧ ЯВНА 2016-11-08
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?