ЗЭЭЛГҮЙ БОЛ ЗЭЭЛ АВНА

2016-11-08  

Орон сууцны ипотекийн зээлийг хаах талаар хэсэг ярилцсаны эцэст дахин олгохоор болсон билээ. Ингэхдээ санхүүжилтийн шинэ журмаар олгогдохоор болсон. Энэхүү шинэ журам нь өнгөрсөн удаагийн журмаас дараах байдлаар ялгаатай ажээ.

"Нэгдүгээрт, ипотекийн зээлийн санхүүжилтийг Монголбанкны мэдэлд буй Ипотекийн зээлээр баталгаажсан бондын эргэн төлөлт, купоны төлбөрөөс санхүүжүүлнэ. Тухайн сардаа хэдий хэмжээ эргэн төлөлт хийгдэнэ, тэр хэмжээгээр санхүүжилт хийгдэх юм. Ингэхдээ Монголбанк тухайн сард олгох ипотекийн зээлийн эх үүсвэрийн дээд хэмжээг тухайлсан банк бүрт мэдэгдэнэ. Энэ дагуу банкууд зээлийн шийдвэрээ гаргаж, өөрийн эх үүсвэрээр ипотекийн зээлийг олгосны дараа Монголбанк санхүүжилтийг олгох юм. “Цаашдаа Монголбанк урьдчилж ямар нэгэн байдлаар санхүүжилт хийхгүй. Арилжааны банкууд эхлээд өөрийн хөрөнгөөр санхүүжүүлсний дараа Монголбанкнаас нөхөж олгох байдлаар явагдах юм.

Журамын хоёр дахь гол өөрчлөлт юу гэхээр тухайн зээлдэгч ипотекийн ямар нэгэн хөнгөлөлттэй зээлийн үлдэгдэлгүй байх ёстой.. Хэрэв өмнө нь ямар нэгэн ипотекийн зээлд хамрагдсан бол тэрхүү зээлийн үлдэгдлээ бүрэн төлсний дараа дараагийн зээлдээ хамрагдах боломжтой" гэж Монголбанкны Хэвлэлийн төлөөлөгч Д.Ариунаа мэдээлсэн юм.

Шинэ журмын онцлох нөхцлүүдээс нь дурдвал :

Орон сууцны ипотекийн зээлийн хугацаа 360 хүртэл сар байна.

Зээлийн зориулалт нь орон сууц худалдан авах Банк санхүүгийн байгууллагад хугацаа хэтэрсэн зээлгүй байх.

Зээлийн хугацаа дуустал холбогдох хууль тогтоомжийн дагуу даатгалд хамрагдах.

Зээлийн хүү жилийн 8 хувь Урьдчилгаа төлбөр 30 хувиас доошгүй /Зээл үнэлгээний харьцаа хөрөнгө 70 хувиас дээшгүй/.

Өр орлогын харьцаа өрхийн татварын өмнөх орлого 45 хувиас хэтрэхгүй.

Худалдан авах нийтийн зориулалттай орон сууцны талбайн нийт хэмжээ 80м2-аас ихгүй зэрэг заалт тусгагджээ. 

 

 

А.ГАНТУЯА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?