ДЭЛХИЙН АВАРГЫН 7 ЦОМЫГ ЭХ ОРОНДОО АВЧИРЛАА

2016-11-08  

Турк улсын Измир хотноо болсон энэ жилийн Өсвөр, залуучуудын Дэлхийн аварга шалгаруулах Даамын тэмцээнд амжилттай оролцсон манай улсын баг тамирчид өнөөдөр "Чингис хаан" нисэх буудалд газардлаа.

Манай улсаас энэ удаагийн ДАШТ-д нийт 27 тамирчин 8 насны ангиллын тэмцээнд оролцож, 100 буудалт даамын үндсэн төрөлд алт, мөнгө, хүрэл тус бүр 1, Блиц төрөлд 1 алт, 2 хүрэл, Турк даамын төрөлд 5 алт, 7 мөнгө, 1 хүрэл нийт 19 медаль хүртэж, багийн дүнгээрээ 2-т бичигдэж, эх орныхоо нэрийг дэлхийд цуурайтуулаад ирлээ.

Тэрээр 100 буудалт даамын үндсэн төрөлд 17 хүртэлх насны ангилалд Монгол улсын спортын мастер Мөнхбаатарын ШИЙРАВЖАМЦ 14 оноогоор тэргүүн байр эзэлж, “Өсвөр Үеийн Дэлхийн Аварга” цолыг хүртсэн байна.

МУСМастер М.ШИЙРАВЖАМЦ “Өөртөө маш их итгэлтэй байсан болохоор энэ жил сайн тоглоно гэж өөрийгөө мэдэрсэн. Манай багш Оросын тамирчинтай сайн тоглоорой гэж захисан юм. Хамгийн сүүлийн өрөг дээр 2-т явж байхдаа л найз охин, ээж аав, багш гээд л бүх хайртай хүмүүсээ бодоод л түрүүлсэн дээ”

Тэрээр Дэлхийн аваргад явахаасаа өмнө өдөрт 6 цагийн бэлтгэл хийдэг байсан гэлээ. Тус тэмцээнд нийт 30-аад орны 218 тамирчид ур чадвар, оюун ухаанаараа өрсөлдсөн юм.

Блиц төрөлд Алтан медаль хүртсэн Э.ХҮСЛЭН “Би энэ спортоор 3 дахь жилдээ хичээллэж байна. Дэлхийн аваргын бэлтгэлийг сар гаруй хийсэн. Ямар нэгэн клубт хамаарагддаггүй. Анх ээжээрээ заалгаж сурсан” гэв.

Тэрээр ангийн найзаа угтан авахаар ирсэн 1-р сургуулийн 12-д ангийн сурагчид Дэлхийн аварга Шийравжамц гэсэн бичигтэй, өөрийнх нь хөрөг зургийг зурсан самбар болон баглаа цэцэг барьж угтсан юм. Дорноговь аймгийн даамын дасгалжуулагч Ш.Өвгөн “Миний 5 шавь явснаас 3 нь аварга болж, 2-нь мөнгөн медаль авсанд би маш их баяртай байна. Би шавь нараа 4 жил бэлдсэн. Миний шавь нар өнгөрсөн жил Голландад болсон тэмцээнээс мөн дэлхийн аварга авсан. Энэ жил “шар” медаль авчраарай л гэж захисан. Миний захиасыг сайн биелүүлсэн шавь нартаа маш их талархаж байна” хэмээн хэлэхдээ нүдэндээ баярын нулимстай, хоолой нь чичирч байлаа.

Дашрамд дуулгахад Дэлхийн даамын холбооны 2017 оны тэмцээний хуваарь гарсан байгаа юм байна. Ирэх оны 7 дугаар сард "Mongolian Open" тэмцээн "Дэлхийн цом"-ын цувралын нэг шат болж зохиогдох юм байна.

Харин он гараад удахгүй болох (2.19-2.26) Каннын нээлттэй тэмцээний урилга тус тэмцээний зохион байгуулагчдаас манай улсын даамын холбоонд иржээ.

Үндсэн төрөлд :

Алтан медаль М.Шийрэвжамц /17 хүртэлх хөвгүүд/

Мөнгөн медаль Б.Сүхбат /11 хүртэлх хөвгүүд/

Хүрэл медаль Б.Баярманлай /11 хүртэлх хөвгүүд/

Блиц төрөлд :

Алтан медаль 

Э.Хүслэн /11 хүртэлх охид/ 

Хүрэл медаль Н.Налжормаа /11 хүртэлх охид/

Хүрэл медаль Б.Баярмагнай /11 хүртэлх хөвгүүд/

Хүрэл медаль Б.Мишээл /14 хүртэлх охид/

Турк даам :

Алтан медаль

Н.Налжормаа /11 хүртэлх охид/

Б.Баярмагнай /11 хүртэлх хөвгүүд/

С.Мөнх-Оргил /14 хүртэлх хөвгүүд/

Б.Билгүүндарь /17 хүртэлх охид/

Б.Сүлдбаатар /17 хүртэлх хөвгүүд/

Мөнгөн медаль 

Э.Хүслэн /11 хүртэлх охид/

Б.Анужин /14 хүртэлх охид/

Б.Түвшин /14 хүртэлх хөвгүүд/

Б.Отгон-Эрдэнэ /17 хүртэлх охид/

А.Түшигбаяр /17 хүртэлх хөвгүүд/

Б.Батцэцэг /19 хүртэлх охид/

Б.Баатарсүх /19 хүртэлх хөвгүүд/

Хүрэл медаль

Б.Баяржавхлан /14 хүртэлх хөвгүүд/

 

 

 

О.НАНСАЛМАА

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Ганцэцэг:Хүслэн ямар том болоо вээ. Мундаг охин шүү 2016-11-08
Ah ni:dyy nar estoi mundag bn. Manai mongolchuud ugasa delhiid genieree 5d bichigddg gesn sh deee 2016-11-08
хангай:Пөөөөх түүцийм биш үү манайхан 2016-11-08
САРУУЛ:ЁСТОЙ МУНДАГ ХҮҮХДҮҮД БАЙНА.УЛАМ ИХ АМЖИЛТ ХҮСЬЕ 2016-11-08
зочин:олон улсын том тэмцээнүүдийг эх орондоо амжилттай зохион байгуулж байгаа нь энэ тоглоомыг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулж байгаа болов уу. даамын холбоонд баяр хүргэе 2016-11-08
Зочин:Даамын холбоо мундаг менежменттэй байна! 2016-11-08
Зочин:Дэлхийн аварга М.Шийрэвжамц болон монголын нэрийг олон улсад дуурсгасан бүх өсвөрийн тамирчдад аа халуун баяр хүргэе. 2016-11-08
saran:Hamgiin dor bgaa 2 hvv neg ger bvliin ax dvvs. Mundag dvv naraaraa baxarxaj bna. 2016-11-09
Julika:Yamar mundag yum bee yasan goy medee ve 2016-11-09
ganaa:Ireeduin ex ornii mni zalgamj bolson xuuxduudeeree baxarxaj bna. Bugded ni amjilt xusie. Bagsg nar erseg exchuuded ni bayr xurgie. 2016-11-10
Туяа:Бидний ирээдүй ийм өнгөлөг байгаад баяртай байна. Амжилт хүсье. Эх орноо сэтгэлдээ багтаадаг хүүхдүүд гэгээн шүү. 2016-11-10
zzz:mundag huuhduuded amjilt husye baharhaj bn 2016-11-10
gankhuleg:Manai duu mundag yuma 2016-11-10
uugii:Ingej oroltsloo geed neg udaa zamiin zardal daadaggui sh dee. Etsteg ehchuud ni ene tendees bichig bariad l guilga guigaad yawna aimgiin zahirgaa neg udaa l 80.000 tugrug ugsun. Uuliin bayajuulah erdenet uildwer mungu uguugui jiliin jild medal awaad l irne yu ch bhgui . Huuhduudiin urmiig bodoh heregtei l dee. 2016-11-10
baynjargal:taalagdlaa. iluu wmgui saihan medeelel bna 2016-11-10
zochin :Bilguundar duudee bolon buh medaltanvhudda bayr hurgii 2016-11-10
baatarsukh:Minii huugiin neriig anduurch minii neriig bichsen bna Munkhjin 2016-11-10
GGTER:Myndag yum be Amjilt 2016-11-11
Az:Та нар Монголоос төрсөн Дэлхийн хүмүүс шүү. Мундаг бна. Бахархаж бна 2016-11-11
төгсөө:ёстой мундаг байна 2016-11-11
Bvjin:Ymar mundag hvvhdvvd we ireedvi mini ****n haragdaj bn shvv 2016-11-11
Элбэгдорж:Эдгээр хүүхдүүдийг ивээн тэтгэхийг том компани, баян олигархууддаа уриалж байна. Хурай, хурай, хурай! 2016-11-11
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?