КЁКҮШЮЗАН Д.БАТБАЯР ОФФШОР ДАНСГҮЙ

2016-11-08  

МУГТ Кёкүшюзан Д.Батбаярыг оффшор данст хэмээн өнгөрсөн тавдугаар сараас шуугих болсон билээ. Тэрээр тухай бүрт нь залруулга хийж надтай байсан бөгөөд хэрэв асуудлын ээдрээ тайлагдахгүй бол шалгуулахад бэлэн гэдгээ илэрхийлж байсан билээ.

Энэ талаар Кёкүшюзан Д.Батбаяр “Тавдугаар сард Монгол Улсад анх оффшор гэх нэр томьёо гарч ирсэн. Энэ үйл явдлыг анх Монгол HD телевизээр миний зурагтайгаар мэдээлсэн. Тухайн үед миний сонгуульд нэр дэвших болон гаднаас хөрөнгө оруулалт оруулж ирэх тал дээр ч маш олон асуудал хөндөгдөж байсан. Энэ үеэр бүх шатны байгууллагад хандсан боловч намайг оффшор данстай үгүйг тогтоож чадаагүй. Монголчуудын хувьд хүний наймаа, зэвсэг, хар тамхины наймаа, авлига зэрэг татвараас зайлсхийсэн хөрөнгийг оффшор данс гэж ойлгож байгаа. Тиймээс би энэ асуудал дээр маш их эмзэглэж байсан.

Харин Монгол HD телевиз энэ хэргийн эздийг олж өгсөн. Энэ хүн бол миний бие биш, Орхон аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Д.Батбаяр гэх хүн юм гэдгийг тодорхой болгож өглөө. Олон жилийн турш Япон улсад сумо бөхөөр барилдаж, эх орондоо ирээд өөрийн хөдөлмөрөөр 10,000 айл өрхийг орон гэртэй болгож, олон хороолол барьж, олон хүнийг ажлын байртай болгож цэвэр бизнес хийдэг хүний хувьд энэ бол зохисгүй асуудал. Тэгэхээр үүнд андуурал гарсан байна гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна” хэмээн тайлбарлалаа.

 

 

А.ГАНТУЯА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?