МОНГОЛД КАЗИНО БАЙГУУЛАХЫГ МАН-ЫН БҮЛЭГ ДЭМЖЛЭЭ, УРАГШАА!!!

2016-11-09  

Олон юм тоочилгүй, маш эрт байгуулах ёстой байсан юм. Одоо дэмжсэнээ цааш нь үйл хэрэг болгох хэрэгтэй. Аялал жуулчлалын бизнесийн хөгжилд ч түлхэцтэй. Өмнөд Солонгосын жишгээр, эзэн нь Монгол улс, ажилллуулах хүмүүс нь монголчууд, харин менежментийн баг нь гаднын мэргэжилтнүүд байж болно. Ийм зүйл байгуулахад, эдийн засгийн үр ашгаа хурдан нөхөх учир томоохон зээлийг айхгүй авах хэрэгтэй. Мэдээж, Монголчуудаа тоглохыг нь хорих нь зөв болов уу. Оростой чөлөөт визтэй болсон учир хойноос ирэх урсгал тасрахгүй, урд хөрш ч бас тоглоомчдоор дүүрэн учир тэднээр гачигдахгүй байх. Ажлын байр нэмэгдэнэ, улсад татвар нэмэгдэнэ, орлого орно, давхар бизнес цэцэглэнэ гээд давуу тал харагдаж байна.

Харин хэн нэгэн хувь хүнд өгнө гэвэл, хэл ам , хэрүүл зодоон тасрахгүй, улмаар энэ төсөл хэрэгжихгүй байх магадлал өндөр. Ийм гашуун зовлонг монголчууд сүүлийн 20-иод жил тууллаа. Тэгэхээр Казиногоо байгуулья, УРАГШАА.

 

 

 

Б.ЖАВХЛАН

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
dorj:sain bn. zah zeel geech ymand ergelt butcaltgvin orson bol Kazino zaaval baiguulah mongo bosgoh heregtei en tiim hvn aimaar ym bish zah zeeliin ediin zasagtai bvh orond heden arbaaraa ajillaj bn 2016-11-09
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?