АНУ-ЫН СОНГУУЛЬ БИДЭНД ЯМАР ХАМААТАЙ ВЭ?

2016-11-09  

АНУ-ын сонгууль бидэнд ямар хамаа байхав гэж ярьж, бичиж байгаа олон хүмүүс байна. Гэтэл Америкт байгаа олон зуун Монголчуудын хувьд хамгийн зүрх түгшээсэн асуудал болж байгаа юм.

Учир нь Трампын мөрийн хөтөлбөрт иргэн бүр заавал Эрүүл мэндийн даатгалтай байх ёстой гэсэн хуульд өөрчлөлт хийх, мөн "харласан" хүмүүсээ хөөж гаргах, эцэг эх нь иргэн биш бол хүүхэд төрөхөд иргэн болохгүй гэсэн өөрчлөлтүүдийг хийхээр төлөвлөсөн байгаа.

Харин Хилларигийн мөрийн хөтөлбөрт татвар нэмэх, "Обамакэйр" буюу одоогийн ерөнхийлөгч Барак Обамагийн бүх бодлого, үйл хэргийг ерөнхийдөө үргэлжлүүлэх, "харласан" хүмүүсийг бичиг баримттай болгох, мөн цалингийн доод хэмжээг нэмэх гэсэн төлөвлөгөөтэй байгаа юм байна. Хэрэв Трамп ялбал манай “харласан” иргэд бүгд эх орон руугаа "ачигдана" гэсэн үг.

Трамп ялбал бидний хойд хөрш болох ОХУ-тай АНУ сайн хөршийн харилцаагаа сэргээж, цаашлаад рублийн ханш өсөх магадлалтай. Тэгэхээр дайны гал унтарна аа гэсэн үг. Хэрэв Хиллари ялбал уг хоёр улсын харилцаа тогтворгүй хэвээр байх бөгөөд дайн болох нөхцөл ч бүрдээд байгаа билээ.

Трамп Ерөнхийлөгчийн сонгуульд тэргүүлж байна гэсэн мэдээллээр Японы Токио хотод ам.долларын ханш унажээ. Мөн Трамп ялах магадлалтай болонгуут Канадын цагаачлалын веб хуудас ачааллаа дийлэхээ больсон байна.  Энэ мэтчилэн улс орнуудын гадаад харилцаанд аль хэдийн өөрчлөлт ороод эхэлжээ. 

 

 

Ц.ХИШГЭЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
zochin:mun ch tom garchigtai murtluu yasan ch jijighen setgedeg gar ve chaavaas 2016-11-09
Zochin #like:Зочин ч сайхан хэллээ дэдэ хаха... 2016-11-09
Буянаа:Энгийнээр тайлбарласан л байна ш дээ. Америкт байгаа Монголчуудад хэцүү болно. Бидний ах дүүс ч тэнд байгаа Монголчууд энийг л харж хүлээж байгаа. Монголд байгаа хүмүүст ойлгохгүй биз дээ. 2016-11-09
Zochin:Mongolchuudad mani shuud nuluultluu hol bhaa, zaaval buh hun bichig barimttai baih albagui. .haraar bdag humuus hiij boldog ajilaa hiigeed, eldev zurchil gargahgui yavaad bhad ggui biz 2016-11-09
zochin:jijig setgeh bish. ugaasa tiim bn. haralsan humuus hetsuu bno. hun harluulahgui hileer oruulahgui gj hana bosgoh gj bga hun. yahu manai ulsan nolooloh ni baga ch todorhoi uls tor ediin zasag gd nolooloh l bh gol ni ulsad ni bga gadaad hariin humuust ih hetsuu boloh bh. mani met ni yvahad ulam l hetsuu bno do 2016-11-09
Ээ, хөөрхий:Энэ зочин гуай өөрөө өөртөө бичиж, өөрөө өөрийгөө баясгаа юу даа. Цаашид хэр том сэтгэхийг захын Монгол баагий зочин байтугай Трамп гуай нь ч өөрөө мэдэхгүй байгаа. Харин жижиг сэтгэлээ гээд байгаа нь бол илэрхий зүйл бөгөөд хүссэн хүсээгүй хэрэгжих тул цагаачдад хэцүү л тусна даа, хөөрхий.. 2016-11-09
Zochin:Mongolchuud baitugai,Delhii niited hamaatai ... 2016-11-09
ИРГЭН:Энэ сонгуулийн асар их зөрчилтэй үр дүн нь АНУ 1990-ээд оны хуучин ЗХУ-ын адилаар гарцаагүй задран унахын ирмэг дээр ирчихсэн байгааг тодорхой харууллаа. АНУ-ын олон томоохон хотуудад одоо болж байгаа Трампыг эсэргүүцсэн жагсаал ч бас үүнийг гэрчлэх дараагийн зүйл нь болж байна......A very controversial result of this election clearly showed that the United States are already on the verge of imminent collapse as was the former USSR in 1990s. Even the following proof of this are the anti-Trump protests which going on now in many mayor cities of US.......Очень противоречивый результат этого выбора четко показал, что США находятся уже на грани неизбежного распада как бывший СССР в 1990-х. Даже следующим доказательством этого являются анти-Трамп демонстрации протеста, которые происходят теперь во многих крупных городах США.... 2016-11-10
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?