ОЮУТНЫ ШИЛДЭГ БҮТЭЭЛИЙН “АЛТАН ҮЗЭГ” НААДАМ БОЛНО

2016-11-09  

Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуулийн Сэтгүүл зүй, медиатехнологийн тэнхимээс жил бүр “Алтан үзэг” сэтгүүлзүйн бүтээлийн наадмыг зохион байгуулдаг.

Уг наадмын зорилго нь “Их, дээд сургуульд сэтгүүл зүйн чиглэлээр суралцдаг оюутнуудын дунд ирээдүйн чадварлаг сэтгүүлчдийг дэмжих, тэдний авьяас чадварыг нээн илрүүлж, онолын мэдлэгийг нь практик үйл ажиллагаатай холбох” юм.

“Алтан Үзэг” нийтлэл, нэвтрүүлгийн наадмыг 7 дахь жилдээ зохион байгуулах гэж байна. Уралдаанд сонины нийтлэл, телевизийн нэвтрүүлэг, радио нэвтрүүлэг, нийгмийн реклам, баримтат гэрэл зураг зэрэг төрлүүдээр бүтээлээ ирүүлэх аж. “Уралдаанд ирүүлсэн бүтээлүүдийг агуулга, хийц, ур чадварын талаас сэтгүүл зүйн судлаачид болон туршлагатай сэтгүүлчдээс бүрдсэн баг шүүнэ” хэмээн Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн сэтгүүлзүй, медиатехнологийн тэнхимийн багш нар хэлж байлаа.

Өнгөрсөн жилийн “Алтан үзэг”-т ХИС, МУБИС, МУИС, РТДС, Идэр дээд сургууль зэрэг найман их дээд сургуулийн оюутнууд телевиз, радио, нийгмийн сурталчилгаа, нийтлэлийн төрлөөр 100 гаруй бүтээл ирүүлэн өрсөлдөж байжээ.

 

 

 Х.ТЭМҮҮЖИННАМСРАЙ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?