ЭХНИЙ 12 БАЙРЫН 8-ЫГ НЬ МАНАЙ ТАМИРЧИД ЭЗЭЛЛЭЭ

2016-11-09  

Memoriad-2016 World Mental Olympics буюу оюуны олимпийн эхний төрөл болох "Хурдны хөзөр" төрлийн дүн гарлаа.

Тус төрөлд 27 улсын 167 тамирчнаас эхний 12 байрын 8-ыг нь манай тамирчид эзэлсэн бөгөөд хүрэл медалийн болзлыг ОУ-ын Мастер Т.Энхжин хангалаа. “Т.Энхжин нэг багц буюу 52 ширхэг хөзрийг 27 секундэд дарааллаар нь тогтоон алдаагүй нэрлэлээ. Мөн тус төрөлд 12 хүртэлх насны хүүхдийн эхний 3 байрт мөн манай тамирчид орлоо” хэмээн Монголын Оюун Ухааны Академийн багш, дасгалжуулагч Х.Хатанбаатар хэллээ.

Одоо цээж бодолтын төрөл болох "Mental Multiplication" буюу 8 оронтой 2 тооны үржвэр нийт 10 бодлогыг богино хугацаанд цээжээр алдаагүй бодох төрөл эхэлж байгаа юм. Энэ төрлийн оноо дүн маргааш гарна.

Дашрамд дурдахад ОУ-ын мастер Т.Энхжин 2015 оны Тайваны нээлттэй тэмцээний аварга болсон. Мөн Монголын Оюун Ухааны Академийн тамирчид өнөөг хүртэл олон улсын 39 тэмцээнд оролцож 524 медаль хүртэн Дэлхийн олон дээд амжилтыг шинэчлэн тогтоосоор байгаа билээ. Тамирчдадаа амжилт хүсье

 

 

Х.ТЭМҮҮЖИННАМСРАЙ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?