ОЮУНЫ ОЛИМПИЙН ДЭЭД АМЖИЛТЫГ ШИНЭЧИЛЛЭЭ

2016-11-10  

АНУ-ын Лас Вегас хотноо 4 жилд нэг удаа зохиогддог "Memoriad-2016" World Mental Olympics буюу оюуны олимп 2 дахь өдрөө үргэлжилж байна.

“Их мастер С.Цогбадрах "Flash Numbers" буюу харааны ой тогтоолтын төрөлд олимпийн дээд амжилтыг шинэчилж алтан медаль хүртлээ. Мөн энэ төрөлд ОУ-ын Их мастер Э.Пүрэвжав хүрэл медалийн болзол хангаад байна” хэмээн Оюун ухааны академийн багш, дасгалжуулагч Х.Хатанбаатар хэллээ. Энэ төрөлд 2012 онд манай тамирчин Их Мастер С.Цогбадрах 300 цифр тогтоон алдаагүй санаж алтан медаль хүртэн олимпийн дээд амжилтыг эзэмшиж байсан.

Харин өнөөдөр 486 цифр болгон дээд өөрийн амжилтаа шинэчлэн алтан медаль хүртсэн байна. Ингээд Их Мастер С.Цогбадрах оюуны олимпийн хос алтан медальтай Монголын анхны тамирчин болж байна.

ОУ-ын Их Мастер Э.Пүрэвжав 232 цифр алдаагүй санаснаар хүрэл медалийн болзол хангаад байна. Энэхүү олимпд 27 орны 167 тамирчин ой тогтоолт, цээж бодолт болон хурдан уншлагын 13 төрлөөр өрсөлдөж байна. Харааны ой тогтоолтын уг төрөл нь нилээд хатуу дүрэмтэйд тооцогддог аж. Секунд тутам дэлгэцэн дээр анивчих нийт 500 цифрийг (500 секунд) дарааллаар нь тогтоон алдаагүй санах чадвараар шалгаруулдаг байна.

Өнөөдөр тэмцээний хоёр дахь өдөр бөгөөд "Flash Numbers" буюу харааны ой тогтоолтыг шалгасан эхний төрлийн дүнг хүргэе.

1-р байр :

Дэлхийн #34, С.Цогбадрах (Монгол) - 486 цифр

2-р байр :

Дэлхийн #15, Кристиан Шафер (Герман) - 408 цифр

3-р байр :

Дэлхийн #17, Э.Пүрэвжав (Монгол) - 232 цифр

Мөн энэ төрөлд дэлхийн шилдгүүдийг ардаа орхижээ. Тухайлбал : 

4-р байр ОУ-ын Мастер Б.Ариунсанаа (14 нас)

7-р байр Азийн Мастер З.Цэцэгзул (16 нас) 

8-р байр ОУ-ын Мастер Т.Энхжин (18 нас) 

9-р байр Н.Намуундарь (12 нас) 

10-р байр ОУ-ын Их Мастер Э.Энхмөнх (18 нас) 

11-р байр Б.Хангал (11 нас) нар тус тус шалгарсан байна.

Оноо дүгнэх : Эргэн санахдаа нэг л алдвал алдсанаас хойш хичнээн зөв байсан ч оноонд тооцохгүй. Жишээ нь, 500 цифр тогтоосон хэдий ч буцаж бичихдээ 4-р цифрийг буруу бичих буюу алдсан тохиолдолд алдсанаас хойш зөв байсан ч 3 цифр алдаагүй санасан гэж дүгнэнэ.

Оюун ухааны академийн багш, дасгалжуулагч Х.Хатанбаатар өөрийн цахим хуудаснаа : “Хүн тооны машинууддаа баяр хүргэе! Хоёр дахь өдрийн байдлаар бид 2 алт, 4 мөнгө, 4 хүрэл медаль буюу нийт 10 медалийн болзол хангаад явж байна. Бидний 40 дэх олон улсын тэмцээний амжилтын буухиа үргэлжилсээр... Лас Вегас хот / АНУ 2016.11.09 13.00 цаг” гэжээ.

 

 

 

 Х.ТЭМҮҮЖИННАМСРАЙ

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
МОНГОЛ :ёоооё манайхан нээрээ мундаг юм аа. Монголчуудыг олон болгож болохгүй гэж ямар аймхайгийнх н хэлсэн үг юм бол доо. 2016-11-10
Жагаа:Мундаг юмаа хүн тооны машин гэж тодорхойлсон байна ш дээ. Улам их амжилт хүсье 2016-11-10
МОНГОЛ :ёоооё манайхан нээрээ мундаг юм аа. Монголчуудыг олон болгож болохгүй гэж ямар аймхайгийнх н хэлсэн үг юм бол доо. 2016-11-10
хүүгээ сургамаар байна би :гайхамшигтай хүүхдээ эднийд өгий дөө 2016-11-10
zochin:goy bna oo 2016-11-10
munkhuu:Eooo ene heden hvvhed l mongoliin neriig urguh yum da 2016-11-10
Манайхан ****а:Пүүүүүүүүүүүүүүү юу ч гэхэв дээ нэрэ 2016-11-10
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?