ХУЛГАЙН ХЭРЭГ ИХСЭЖ БАЙНА

2016-11-10  

СБД-8-р хэлтэс “11-р сарын 09-нд МУИС-ийн 2-р байрны интернет кафед зөөврийн компьютероо алдлаа” гэсэн мэдээллийг хүлээн авч шалгажээ. 

“БЗД-10 хороонд суух М /эр.20н/-ийн “Asus” зөөврийн компьютерийг Өвөрхангай аймаг Арвайхээр сумын харьят Л /эм.21н/ гэгч хулгайлсан байсныг илрүүлэн шалгаж байна” СБД-ийн эрүүгийн мөрдөн байцаах тасгаас мэдээллээ. 

Мөн Нийслэлийн ЦЕГ-ын эрүүгийн мөрдөн байцаах тасгаас “11-р сарын 09-нд БЗД-8 “Эрдэнэтолгойн ... тоотод хулгайч орсон байна” гэсэн мэдээллийг авч шалгасан. Тус тоотод суух Л /эр.33н/-ийг гэрийнхээ хаалгыг түгжилгүй унтаж байхад “Samsung Galaxy S-5” гар утсыг БЗД-8 хороонд суух С /эм.42н/ нь хулгайлсныг илрүүлсэн байна. Шуурхай эрэн сурвалжилж илрүүлсэн уг хэргийг БЗДЦХ-3 шалгаж байгаа аж. 

Энэ мэт гэмт хулгайн гэмт хэргүүд ихээр гарч байна. Иймд иргэд, аж ахуйн нэгж, албан байгууллагуудыг аюулгүй байдлаа чангатгахыг ЦЕГ-аас сэрэмжлүүлж байна.

 

 

Х.ТЭМҮҮЖИННАМСРАЙ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
buhuu:Yana daa awtobusand..gertee gd setgel twanbh arga algaa neeree 2016-11-10
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?