10 САРЫН БАЙДЛААР ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР 48 ХҮҮХЭД НАС БАРЖЭЭ

2016-11-10  

Нийслэлийн замын цагдаагийн алба болон албан журмын даатгагчдын холбооноос 2015 оны 10 сар болон 2016 оны 10-р сарын байдлаар зам тээврийн осолд өртсөн хүүхдүүдийн талаар мэдээлэл хийлээ.

Авто замын осолтой холбоотойгоор хүүхэд бэртэж, амь насаа алдаж буй тоогоор Монгол улс гамшгийн хэмжээнд очоод байгаа учраас НҮБ-аас хүртэл анхаарал хандуулж эхлээд байна.

2015 онд 1143 хүүхэд зам тээврийн осолд өртсөнөөс 54 хүүхэд нас барж, 1089 хүүхэд гэмтсэн байна.

Зам тээврийн осолд өртөж байгаа хүүхдүүдийг хөдөлгөөнд оролцож байсан хэлбэрээр нь авч үзэхэд явганаар замын хөдөлгөөнд оролцож байсан хүүхдүүд дийлэх буюу 65 хувийг эзэлж байна. “Шинэчлэн батлагдсан хууль гарч хэрэгжиж эхэлснээс хойших нөхцөл байдал бага хэмжээний ч гэсэн буурах тоо ажиглагдаж байгаа. Хэдий ийм ч зам тээврийн ослоор нас барж байгаа хүүхдүүдийн тоо хангалттай хэмжээгээр буурахгүй байна.

2015 оны 10-р сарын байдлаар 49 хүүхэд амь насаа алдаж байсан бол 2016 оны 10 сарын байдлаар улсын хэмжээнд 48 хүүхэд амиа алдсан байна. Бүтэн жилийн хугацаанд нэгээр л буурна гэдэг аймшигтай зүйл” хэмээн ЗЦА-ны Урьдчилан сэргийлэх Олон нийттэй харилцах хэлтсийн дарга цагдаагийн Хурандаа Э.Бөхбат хэллээ.

Сүүлийн таван жилд 222 хүүхэд зам тээврийн ослын улмаас амиа алдсан бөгөөд 60,2 хувь нь эрэгтэй хүүхдүүд байна гэсэн үзүүлэлт гарчээ.

Мөн орон нутагт Сэлэнгэ, Архангай, Өвөрхангай, Ховд, Төв аймгуудад зам тээврийн осолд хүүхэд өртөх нь их байгаа бол нийслэлд Баянзүрх дүүрэгт хүүхдүүд хамгийн ихээр амиа алдаж байна. 

АЖДХ-ны гүйцэтгэх захирал Д.Цэвээнжав “Зам тээврийн осолд өртөж байгаа хүний тоогоороо Монгол улс Азийн орнуудаас эхний 5-д ордог. Энэ бол маш харамсалтай үзүүлэлт. Манай холбоо хуулиар хүлээсэн үүргийнхээ дагуу зам тээврийн ослыг бууруулахтай холбоотойгоор аймаг бүрт салбар байгуулж сургалт сурталчилгаа явуулж байна. Сургалтыг замын цагдаагийн алба, төрийн байгууллагуудтай хамтран сүүлийн 5 жил тасралтгүй зохион байгуулж нийтлэл нэвтрүүлгийг тогтмол хүргэж байгаа. Мөн цаашдаа олон аж ахуй нэгжүүдтэй хамтран ажиллах хүсэлтэй байгаа тул хамтран ажиллахыг хүсье” гэлээ.

Зам тээврийн осолд өртөж байгаа хүүхдүүдийн тоо буурахгүй байгаа. Тиймээс зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэхийн тулд эцэг эхчүүд, багш сурган хүмүүжүүлэгчид хяналттай байж сургалт, семинарыг тогтмол зохион байгуулах шаардлагатай байгааг ЗЦА-наас хэлж байлаа.

 

 

А.ГАНТУЯА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
zochin:Yamr aimr yum be iim yum dr bagsh aaw eejvvd ni l sn helj bh heregtei bhda 2016-11-10
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?