ОЮУНЫ ОЛИМПИЙН ДЭЭД АМЖИЛТЫГ АХИН ШИНЭЧИЛЛЭЭ

2016-11-10  

АНУ-ын Лас Вегас хотноо 4 жилд нэг удаа зохиогддог "Memoriad-2016" World Mental Olympics 2 дахь өдөрөө үргэлжилж байна. "Binary digits" буюу "Хоёртын тоолол" төрлийн дүн гараад байна. Энэ төрөлд 4065 цифр алдаагүй санаснаар Германы тамирчин Дэлхийн #2, ОУ-ын Их Мастер Ёханнес Маллов 2012 онд олимпийн дээд амжилтыг тогтоож байжээ. Харин энэ удаа манай тамирчин Их Мастер Б.Шижир-Эрдэнэ (16 нас) 4770 цифр алдаагүй санаснаар дээд амжилтыг шинэчилж алтан медаль хүртлээ.

“Мөн энэ төрөлд Азийн Мастер З.Цэцэгзул (16 нас) 4545 цифр алдаагүй санаж дэлхийн шилдгүүд болох насанд хүрэгчдийг ардаа орхин мөнгөн медалийн эзэн боллоо.

10 төрөл 12 өдөрийн дараах байдлаар манай баг тамирчид 4 алт, 6 мөнгө, 5 хүрэл медаль буюу нийт 15 медалийн болзол хангаснаар Монголын шигшээ баг бусад улс орноо тэргүүлж байна” хэмээн Монголын багийн ахлах дасгалжуулагч Х.Хатанбаатар мэдэгдлээ.

Энэ төрөл нь 30 минутын хугацаанд нэг эгнээндээ 0 болон 1 бүрдсэн 30 цифр бүхий аль болох олон мөр цифр тогтоон нэг цагийн хугацаанд цээжилсэн бүх цифрийг алдаагүй санах даалгавартай аж. Эргэн санахдаа нэг эгнээндээ нэг л цифр алдахад тал оноо буюу 15 оноо, хоёр болон түүнээс дээш алдахад оноо өгөхгүй байдлаар дүгнэдэг байна.

Хоёртын тоолол төрөлийн дүнг хүргэе :

1-р байр : Дэлхийн #21, Б.Шижир-Эрдэнэ (Монгол) - 4770 цифр

2-р байр : Дэлхийн #18, З.Цэцэгзул (Монгол) - 4545 цифр

3-р байр : Дэлхийн #2, Ёханнес Маллов (Герман) - 4351 цифр

Мөн энэ төрөлд дэлхийн шилдгүүдийг ардаа орхиж чадсан ОУ-ын Мастер Б.Ариунсанаа (14 нас) 5-р байр, ОУ-ын Мастер Т.Энхжин (18 нас) 6-р байр, ОУ-ын Их Мастер Э.Энхмөнх (18 нас) 8-р байр эзэллээ.

Энэ удаагийн тэмцээнд 5 төрөлд бага насны шилдгүүдийг шалгаруулж байгаа бөгөөд эхний гурван байрт :

1-р байр : Н.Намуундарь (Монгол) - 2085 цифр /12 нас/

2-р байр : М.Тамир (Монгол) - 1500 цифр /12 нас/

3-р байр : Б.Бат-Эрдэнэ (Монгол) - 1311 цифр /12 нас/

Өнөөдрийн тэмцээндээ амжилттай оролцсон баг тамирчдадаа дахин баяр хүргэе!

 

 

 Х. ТЭМҮҮЖИННАМСРАЙ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
лхагваа:Манай монголчууд Альфа биемахбодтой болохоор хол явдаг. 2016-11-10
zochin:wow wow bi ene tuvd yvna 2016-11-10
Цэцэг:Баяр хүргэе! Сайхан амжилт Монголоо Таниулах бахархалт цаг мөч Гайхамшигтай 2016-11-11
Tuul:Bag tamirchiddaa bayar hurgye. Ta naraaraa uneheer ih baharhaj baina 2016-11-15
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?