ТӨСВИЙН БАЙНГЫН ХОРОО ХУУЛИЙН ТӨСЛИЙН ЭЦСИЙН ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ХИЙВ

2016-11-10  

УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2016.11.11/ хуралдаан 12 цагт гишүүдийн 52.6 хувийн ирцтэйгээр эхэлсэн юм. Хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн эцсийн хувилбарт эдийн засгийн үндсэн үзүүлэлт дэх нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээг 2017 онд 6,160.2, ДНБ-д эзлэх хувь 23.3, 2018 онд 6,822.6, ДНБ-д эзлэх хувь 23.8, 2019 онд 7,561.3, ДНБ-д эзлэх хувь 23.7 байхаар тусгажээ.

Мөн нэгдсэн төсвийн нийт зарлагын дээд хэмжээ 2017 онд 8,568.9, ДНБ-д эзлэх хувь 32.3, 2018 онд 8,971.2, ДНБ-д эзлэх хувь 31.3, 2019 онд 9,316.5, ДНБ-д эзлэх хувь 29.2, нэгдсэн төсвийн нийт зарлагын өсөлтийн хэмжээ 2017 онд -1,125.5, ДНБ-д эзлэх хувь -4.2, 2018 онд 402.3, ДНБ-д эзлэх хувь 1.4, 2019 онд 345.3, ДНБ-д эзлэх хувь 1.1 байхаар тусгасан байна.

Түүнчлэн нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 2017 онд -2,408.7, ДНБ-д эзлэх хувь -9.1, 2018 онд -2,148.6, ДНБ-д эзлэх хувь -7.5, 2019 онд -1,755.2 хувь, ДНБ-д эзлэх хувь 57.5, нэгдсэн төсвийн хөрөнгийн зардлын хэмжээг 2017 онд 1,483.9, ДНБ-д эзлэх хувь 5.6, Засгийн газрын өрийн нийт хэмжээ, өнөөгийн үнэ цэнээр 2017 онд 22,363.7, ДНБ-д эзлэх хувь 84.4, 2018 онд 22,889.5, 2019 онд 23,903.1, ДНБ-д эзлэх хувь 74.9, Нийгмийн халамжийн тухай хуульд заасны дагуу төсвөөс санхүүжүүлэх зардлын нийт хэмжээ 467.3 ДНБ-д эзлэх хувь 1.8, 2018 онд 490.7 ДНБ-д эзлэх хувь 1.7, 2019 онд 623.0, ДНБ-д эзлэх хувь 2.0 гэж тусгасан байв.

Хуулийн төслийн талаар үг хэлж, асуулт асуух гишүүн байгаагүй учир эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн Төсвийн байнгын хорооны танилцуулгыг УИХ-ын гишүүн Б.Баттөмөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?