ӨНӨӨДӨР “ХУБИЛАЙ ХААН” МЕДАЛИАР П.ЦАГААНЫГ ШАГНАНА

2016-11-11  

Шинжлэх Ухааны Академи, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан Пунцагийн Цагаанд шинжлэх ухааныг хөгжүүлэх үйлсэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж “Хубилай хаан” алтан медаль гардуулна.

“Медаль гардуулах ёслол өнөөдөр 11:11 цагт Туушин зочид буудлын “Соёмбо” танхимд болно” хэмээн ШУА-аас мэдээлж байна.

П.Цагаан, монгол хэл бичиг, соёл, түүх, үндэсний урлагийг судлан шинжлэх, хадгалан хамгаалах, өвлөн уламжлуулах чиглэлд санаачилга, үр бүтээлтэй ажиллаж байна.

Тухайлбал, шинжлэх ухааны байгууллагын эрдэмтэн судлаачдын бүтээлийг дэмжин “Монгол хэлний их тайлбар толь”, “Монголын түүхийн их тайлбар толь”, “Монгол эх түүх” 7 боть, “Монгол-Ил хаадын судалгаа” зэрэг төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж, хадны зургийг сонирхон судалж, энэ чиглэлээр олон улсын хурал зохион байгуулсан юм. Шагналыг ШУА-ийн ерөнхийлөгч, Төрийн шагналт, Академич Дүгэрийн Рэгдэл гардуулна.

 

 

Х.ТЭМҮҮЖИННАМСРАЙ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
zochin:mundag hvn bnleee...ashgv ashgv 2016-11-11
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?