П.ЦАГААНЫГ ШУА-ЫН ДЭЭД ШАГНАЛ “ХУБИЛАЙ ХААН” МЕДАЛИАР ШАГНАЛАА

2016-11-11  

Шинжлэх Ухааны Академи, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан П.Цагаанд шинжлэх ухааныг хөгжүүлэх үйлсэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж “Хубилай хаан” алтан медаль гардуулах ёслолын үйл ажиллагаа Туушин зочид буудлын “Соёмбо” танхимд боллоо.

Шагналыг ШУА-ийн ерөнхийлөгч, Төрийн шагналт, Академич Дүгэрийн Рэгдэл гардуулсан юм. Шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаа “Эрхэм төр” хэмээх уртын дуугаар эхэллээ. Шагналыг ШУА-ийн ерөнхийлөгч, Төрийн шагналт, Академич Дүгэрийн Рэгдэл гардуулсан.

“Монгол Улсын ШУА-ийн түүхийг бичихдээ, одоогоос 730 орчим жилийн өмнө Хубилай цэцэн хаан Монголын Юан улсад “Бичгийн эрдэмтдийн хүрээлэн” ажиллуулж байжээ. Үүнийг хожим Монгол судлаач эрдэмтэд “Энэ бол одоогийн академитай ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг газар байсан. Одоогийн ШУА-ын эх үндэс байсан гэж үзсэн. Ингээд 2006 онд Хубилай хааны бүтээсэн гайхамшигт үйл хэргийг мөнхөлж “Хубилай хаан” медаль бий болгож үүнийг Монгол Улсын ШУА-ын хамгийн дээд шагналаар өргөмжилсөн байна.

“П.Цагаан нь түүх, эх хэл, үндэсний урлаг, өв соёлоо хамгаалах хойч үедээ таниулах зэргээр Монгол улсын Шинжлэх Ухаанд их хувь нэмэр оруулсан. Үүнээс гадна ШУА-ын гүйцэтгэж чадаагүй ажлыг хүн өөрийн хичээл зүтгэлээр гүйцэтгэсэн түүхэн гавьяатай. Энэ түүний үүсгэн байгуулсан Эдийн засгийн бодлого, Өрсөлдөх чадварын судалгааны төв юм. Мөн газрын гүний дулаан, нарны эрчим хүчийг ашиглан 500 малчин өрхийн лааны хэрэглээг халж, хөдөөд соёлыг тарих ажлыг эхлүүлсэн гавьяатай. Энэ мэт олон гавьяаг нь үнэлж ШУА-ын дээд шагнал “Хубилай хаан” медалиар шагнаж байна” гэлээ.

“П.Цагаан 1959 онд Баян-Өлгий аймгийн Булган сумын нутагт төрсөн. Тэрбээр 1979 онд хууль цаазын дунд сургуулийг, 1980 онд МУИС-ын хуулийн ангид суралцаж байгаад 1985 онд ЗХУ /Одоогийн ОХУ/-ын Москвагийн Олон улсын харилцааны дээд сургуулийг Олон улсын эрх зүйч мэргэжлээр тус тус төгссөн. Тэрбээр 1996 оны 8 дугаар сарын 10-ны өдрөөс 1998 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр хүртэл Монгол Улсын Засгийн газрын гишүүн , Сангийн сайдаар ажилласан. 2012-2014 БСШУ-ны сайд, 2014-2016 Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын албыг тус тус хашиж байсан” хэмээн ШУА-ын нийгмийн ухааны салбарын нарийн бичгийн дарга, доктор О.Эрдэнэчимэг хэллээ.

“Өнөөдрийн гардуулсан “Хубилай хаан” медалийг Шинжлэх ухааны тодорхой нэг салбарын хөгжилд онцгой гавьяа байгуулсан, үнэтэй хувь нэмэр оруулсан гавьяатанд, Шинжлэх ухааныг сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлсэн гавьяатанд олгодог” хэмээн Шагналыг ШУА-ийн ерөнхийлөгч, Төрийн шагналт, Академич Дүгэрийн Рэгдэл хэллээ.

Өмнө нь уг медалийг Польшийн монголч эрдэмтэн, Варшавын Их сургуулийн Монгол судлалын тэнхимийн эрхлэгч, доктор Агата Барэя Стажиньскад, Монгол улсын ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнгийн ахмад ажилтан Д.Баасанжав, Д.Мөнхөө нарт, БНХАУ-ын ӨМБИС-ийн профессор, Сун Ят Сений Их сургуулийн зочин профессор, БНХАУ-ын Логикийн судалгааны нийгэмлэгийн дэд захирал Тү.Өлзийг, Нийслэлийн ЗДТГ-ын дарга, ШУА-ийн Нийгмийн ухааны салбарын Бага чуулганы гишүүн Ё.Гэрэлчулууныг, ОХУ-ын ШУА-ийн Социологийн хүрээлэнгийн Эрдэм шинжилгээ эрхэлсэн орлогч захирал Зинаида Тихоновна Голенковаг, Монгол улсын Хөдөлмөрийн баатар, Ардын эмч, академич, доктор, профессор Ж.Хайрулла нарын эрдэмтэн, ШУ-ны зүтгэлтнүүдийг шагнаж байжээ.

“Монгол улсын Шинжлэх ухааны ууган байгууллага “Судар бичгийн хүрээлэн” үүссэний 95 жил Шинжлэх Ухааны Академийн 55 жилийн ой тохиосон энэ өдрүүдэд “Хубилай хаан” медалийг хүртсэн нь миний амьдралын баярт мөчүүдийн нэг тохиолоо” хэмээн Шинжлэх Ухааны Академи, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан П.Цагаан хэлж байлаа.

 

 

 

Х.ТЭМҮҮЖИННАМСРАЙ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Yadmaa:Yasan ch zyyx zyylgex durtai baagiinuud ve. Paalantai tumur ner xyndee aldaad baixad bas durnii raakuud bainaaa baina 2016-11-11
зочин:Хулгайч нар хулгайч нараа шагнахиймда 2016-11-11
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?