ХҮҮХДҮҮД АХУЙН ГАЗ ҮНЭРЛЭХ НЬ ИХЭСЧ БАЙНА

2016-11-11  

Монголын хууль зүй дотоод хэргийн яам, Улаанбаатар хотын цагдаагийн газар, Цагаан соён ТББ хамтран “Мансууралгүй ирээдүй” сургалтыг нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудын нийгмийн ажилтнуудад зориулан зохион байгууллаа. 

Сургалтад 100 гаруй нийгмийн ажилтнууд ирж оролцож Мансууруулах бодис, түүнийг хэрэглэсэн хүүхдийг хэрхэн таних, ямар арга хэмжээ авах талаар мэдлэгээ дээшлүүлсэн юм.

Тэдэнд Эрүүгийн цагдаагийн газрын 5-р хэлтсийн төлөөлөгч Цагдаагийн ахлах дэслэгч н.Батцолмон, Улаанбаатар хотын гэр бүлийн хүчирхийлэл хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ахлах байцаагч цагдаагийн Ахмад н.Золжаргал, Сэтгэцийн эрүүл мэндийн төвийн их эмч Ж.Баттулга нар илтгэл тавьж мансууруулах бодисын талаар өргөн мэдлэг олж авахад тусалсан юм.

Ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүд мансууруулах бодис болон мансууруулах төрлийн зүйлүүд болох ахуйн газ, будаг, өнгөлөгч зэргийг үнэрлэн мансуурах нь элбэг болсон бөгөөд 2016 оны эхний 10 сарын байдлаар 30 хүүхэд мансууруулах төрлийн зүйл хэрэглэж байгаад баригдсанаас гурав нь нас баржээ.

Энэ нь өмнөх үеийнхээс 3.4 хувиар өссөн байна. Сургуулийн насны хүүхдүүдийг мансууруулах бодисоос татгалзуулж, хор хөнөөлийг нь таниулахын тулд багш сурган хүмүүжүүлэгч, цагдаагийн байгууллага, эцэг эхчүүд гээд хэн бүрийн оролцоо хэрэгтэйг зохион байгуулагчид хэлж байлаа.

Эрүүгийн цагдаагийн газрын 5-р хэлтсийн төлөөлөгч Цагдаагийн ахлах дэслэгч н.Батцолмон: "Монголд мансууруулах бодис хэрэглэж байгаа хүмүүсийн тоог нарийвчлан гаргах боломж ерөөсөө байхгүй. Бид одоогийн байдлаар нэгийн ард хоёр, хоёрын ард дөрөв гэх зэргээр л ойролцоо тоог гаргаж байна" гэлээ. 

Мансууруулах бодис нэг л удаа хэрэглэвэл дахиж татахгүй гэсэн баталгаа хэзээ ч байдаггүй. Мөн хэд хэдэн удаа татвал насан туршдаа түүнээс хараат болж улмаас үхэлд хүрдэг байна. 

 

 

А.ГАНТУЯА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?