МЭНДЧИЛГЭЭ

2016-11-11  

МЭНДЧИЛГЭЭ

Монгол Улсын Хөдөө аж ахуйн салбарт хоёргүй сэтгэлээр зүтгэж, улс эх орныхоо төлөө цуцашгүй ажиллаж, хөдөлмөрлөж ирсэн ХАА-н салбарын нийт хамт олон та бүхэндээ Хөдөө аж ахуйн ажилтны өдрийн баярын мэндийг Монгол Улсын Засгийн газар, ХХААХҮЯ-ны нийт хамт олны нэрийн өмнөөс болон хувиасаа хүргэе.

Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр батлагдсанаар ХХААХҮ-ийн салбарын ирэх дөрвөн жилд хийгдэх үйл ажиллагааны зорилтууд тодорхойлогдож та бидэнд энэ ажлыг хамтран хийж, хэрэгжүүлэх өндөр хариуцлага ногдож байна.

Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хүрээнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын тогтвортой хөгжлийг хангах зорилгоор “Эрүүл хүнс-Эрүүл Монгол хүн” үндэсний хөтөлбөр, “Үйлдвэржилтийн 21:100” хөтөлбөр, “Үндэсний үйлдвэрлэл” хөтөлбөр, “Мах, сүүний анхдугаар аян”-ыг тус тус эхлүүлж, “Атрын-III” аяныг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.

Монгол Улсын Засгийн газар шинэчлэн байгуулагдаж, салбарын яам өнгөрсөн хугацаанд хүнсний ногоо эрхлэгчдийг урамшуулах, борлуулалтыг нэмэгдүүлэх зорилгоор НЗДТГ-тай “Төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ эрхэлдэг иргэн аж ахуйн нэгжийн бүтээгдэхүүний борлуулалтыг улс орны хэмжээнд зохион байгуулах” тухай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Мал аж ахуйн гаралтай түүхий эдийн үнэ, ханшийн уналтыг зогсоох, малчдын орлогыг нэмэгдүүлэх зорилгоор тодорхой хугацаанд нэхий, арьс ширийг боловсруулалтын төвшин харгалзахгүй экспортлох боломжийг олголоо.

Мөн “Намрын ногоон өдрүүд”, “Алтан намар-2016” үзэсгэлэн худалдаа, “Засгийн газрын 100 хоног” ХХААХҮ-ийн салбарын нэгдсэн өдөрлөгийг “ЭРҮҮЛ ХҮНС-ЭРҮҮЛ МОНГОЛ ХҮН-ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛ” уриан дор зохион байгуулж төр болон төрийн бус байгууллага, үндэсний үйлдвэрлэгчдийн хамтын ажиллагааг нэгтгэж цаашид уялдаа холбоотой ажиллах боломжийг бүрдүүлж өгсөн. Ургац хураалтын ажлыг эрчимжүүлэхээр ХХААХҮ-ийн сайдын тушаалаар Улсын ургацын комиссын бүрэлдэхүүнийг шинэчлэн баталсан. Ингэснээр 2016 онд бид арвин ургац хураан авч, манай улс улаан буудай, төмсний дотоодын нийт хэрэгцээг 100 хувь хангах нөхцөл бүрдлээ. Хууль эрхзүйн хүрээнд “Мал, амьтны эрүүл мэндийн тухай ”, “Малын генетик, нөөцийн тухай хууль”-ийн төслүүдийн үзэл баримтлалуудыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүллээ.

2016 онд малын тоо толгой өсч өвлийг өнтэй давах бэлтгэл ажлуудаа хангах зэрэг бодит үр дүнтэй ажлууд хийгдэж байна. Энэ ололт амжилтаа ирэх жил бататган ажиллаж илүү их амжилт ололт гаргахын төлөө ажиллах болно. ХХААХҮ-ийн салбарт залуу халуун насаа зориулсан үе үеийн ахмадууд, өнөөдөр ажиллаж буй нийт ажилтан та бүхэндээ дахин Хөдөө аж ахуйн ажилтны баярын мэндийг хүргэж, хөдөлмөр бүтээлийн шинэ амжилт, эрүүл энх сайн сайхан бүхнийг хүрсэн ерөөе.

 

 

ХХААХҮ-ИЙН САЙД П.СЭРГЭЛЭН

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Tghjb:Bayriin mend hurgie 2016-11-11
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?