С.ЖАВХЛАН ЕРӨНХИЙЛӨГЧИЙГ БОЛЗООНД УРИЛАА

2016-11-11  

УИХ-ын гишүүн С.Жавхлан Эрдэнэтийн асуудал олны бухимдлыг төрүүлж байна тиймээс холбогдох хүмүүс нь хариу өгөх хэрэгтэй хэмээн  үзэж байгаа бөгөөд үүнтэй холбогдуулан мэдээлэл хийлээ. 

Тэрээр  "МҮОНТ-ийн Монголын мэдээ агентлагийн захирал Ч.Батцэнгэлд хэлэлцүүлэг хийх хүсэлтэй байгаагаа илэрхийлэхэд "Холбогдох хүмүүс бүгд оролцоно гэвэл бид хүлээж авахад бэлэн байна" хэмээн хариу өгсөн байна.

Гэтэл Ч.Батцэнгэл  саяхан болсон дуулианы улмаас ажлаасаа буусан билээ. 

Тиймээс МҮОНТ-ийн захирал С.Оюундарьд энэ сарын 18-ны 21.00 цагаас “ММ” сувгийн “Нээлттэй хэлэлцүүлэг“ нэвтрүүлэгт “Эрдэнэт”-ийн асуудлаар нэвтрүүлж өгөх хүсэлт явуулжээ.

Нэвтрүүлэгт Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга М.Энхболд, УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат нарыг оролцох урилгыг илгээж, "болзоонд" урьж байгаагаа мэдэгдлээ.

 

 

А.ГАНТУЯА

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
MGL :mongol ulsin zasgin gazrin gishvvnteigee uulzah bailgvidee zub gej bodoj bna uulzah vedee uulzaj chadaagvi odoo ard tvmni tuluu yabj hudluh tsag bolson shvv jabhlang demjij bna erunhilugchuu 2016-11-11
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?