МАНАЙ БАГ ТАМИРЧИД ОЮУНЫ ОЛИМПД ТЭРГҮҮЛЛЭЭ

2016-11-12  

АНУ-ын Лас Вегас хотноо 4 жилд нэг удаа зохиогддог оюуны спортын хамгийн том тэмцээн болох "Memoriad-2016" World Mental Olympics буюу оюуны олимпд 3 өдрийн турш өрсөлдөж аваргуудаа тодруулав.

Монгол, Америк, Герман, Солонгос, Япон, Энэтхэг, Их Британи, Австрали зэрэг дэлхийн 27 орны 167 шилдэг тамирчид ой тогтоолт, цээж бодолт болон хурдан уншлагын 13 төрлөөр өрсөлдсөн юм. Манай улсын хувьд эх орноо төлөөлөн Монголын Оюун Ухааны Академийн тамирчид дасгалжуулагч нарын хамт амжилттай оролцож тэргүүллээ.

Багийн бүрэлдэхүүнд :

1. Их Мастер С.Цогбадрах (24 нас) /2012 оны олимпийн рекорд эзэмшигч/

2. ОУ-ын Их Мастер Э.Энхмөнх (18 нас) /2014 оны өсвөрийн дэлхийн аварга/

3. ОУ-ын Их Мастер Э.Пүрэвжав (17 нас) /2015 оны өсвөрийн дэлхийн аварга/

4. Их Мастер Б.Шижир-Эрдэнэ (16 нас) /Америкийн нээлттэй тэмцээний аварга/

5. ОУ-ын мастер Т.Энхжин (18 нас) /Тайваны нээлттэй тэмцээний аварга/

6. Азийн Мастер З.Цэцэгзул (16 нас) /Дэлхийн рекорд эзэмшигч/

7. ОУ-ын Мастер Б.Ариунсанаа (14 нас) /Дэлхийн аваргын хүрэл медаль (өсвөрнас)

8. Н.Намуундарь (12 нас) /Дэлхийн рекорд эзэмшигч/

9. М.Тамир (12 нас) /Тайваны нээлттэй тэмцээн аварга/

10. Б.Бат-Эрдэнэ (12 нас) /Туркийн нээлттэй тэмцээний аварга/

11. Б.Хангал (11 нас) /Туркийн нээлттэй тэмцээний хүрэл медальт/

12.Б.Биндэръяа(8нас) 13. Б.Хангал (11 нас) /Туркийн нээлттэй тэмцээний хүрэл медальт/

13. Б.Энхлүүн (7 нас) Тус тэмцээнд манай багийн 14 тамирчдаас 11 тамирчин 4 алт, 6 мөнгө, 5 хүрэл нийт 15 медаль хүртэж дэлхийн 2 дээд амжилтыг шинэчлэн тогтоож багаараа тэргүүллээ.

Медаль авч чадаагүй тамирчид маань мөн л дэлхийн олон шилдгүүдийг ардаа орхин шагналт байрт шалгарч хүчтэй өрсөлдөгчид гэдгээ харуулж чадсан бөгөөд манай тамирчид 40 дэх олон улсын тэмцээндээ амжилттай оролцож медалийн  тоогоо 539 болгон дэлхийн олон дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо.

 

 

А.ГАНТУЯА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
A:Mundag yumaa 2016-11-12
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?