МОНГОЛЫН СЭТГҮҮЛЧДИЙН БАЙГУУЛЛАГА 2016 ОНД САЙН АЖИЛЛАСАН ГЭСЭН ДҮНГ БАГА ХУРЛЫН ГИШҮҮД ГАРГАЖЭЭ

2016-11-12  

УИХ-аас томилогдсон ажлын хэсэг дээр нь МҮОНРТ-ийн байранд ажиллаж байхад, дэргэдэх Цагаан Лавай студид Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн гишүүд анхдугаар бага хурлаа хийжээ.

Радио, телевиз, сонин, сэтгүүл, цахим сэтгүүл зүй, сургалт- судалгаа гэсэн мэргэжлийн төвийн гишүүд улирч буй оныхоо ажлын тайланг тавьсан байна. Тэд ажлаа "сайн " хийсэн гэсэн дүгнэлтэд санал нэгтэй хүрчээ.

Шинээр томилогдсон МСНЭ-ийн гүйцэтгэх захирал С.Алтанцэцэг тэргүүтэй, Галаарид ерөнхийлөгчтэй МСНЭ-ийн ажлын багийг санаачлагатай, үр дүнтэй ажиллаж байгууллагын үйл ажиллагааг шинэ шатанд гаргасан гэж гишүүдийн дийлэнх үзлээ. Тус хурлаар МСНЭ-ийн цаашдын санхүүжилтийн асуудлыг хэлэлцсэн бөгөөд, юуны өмнө гишүүдийн сахилга батыг нэмэгдүүлэх, татвар хураамжаа хугацаандаа төлдөг болох тухай ч хэлэлцжээ.

 

 

Ц.ХИШГЭЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?