ХОНИН ЖИЛИЙН “МАЛД НҮДТЭЙ ХҮҮХЭД” ТОДОРЛОО

2016-02-02  

Жил бүрийн сар шинийн босгон дээр “Намхайнямбуу сан”-аас “Малд нүдтэй хүүхэд”-ийг тодруулдаг уламжлалтай. Энэ жилийн “Малд нүдтэй хүүхэд”-ээр Өмнөговь аймгийн малчин хүү Б.Батбэх тодорлоо.

Монгол Улсын Хөдөлмө­рийн баатар хоньчин Ц.Нам­хай­нямбуу агсны үр хүүхдүүд энэхүү шалгаруулалтыг 2003 оноос эхлэн явуулж эхэлсэн бөгөөд 12 жилийн хугацаанд 21 хүүхдийг  “Малд нүдтэй хүүхэд”-ээр тодруулсан байна.

Өмнөговь аймгийн Сэврэй сумын Бүйлсэн багийн малчин Бөхчулууны Батбэх энэ жил 15 настай.

Есдүгээр ангиасаа мал аж ахуй дээр гарсан хүү аавтайгаа хамт морь уяж, айраг түрүү авсан төдийгүй ирээдүйд малын эмч болохыг хүсдэг гэдгээ энэ үеэр ярьж байлаа.

Монголын малчдын түүхэнд Ардын Их хурлын депутатаар дөрвөн удаа, УИХ-ын гишүүнээр нэг удаа сонгогдон ажилласан цорын ганц малчин бол Завхан аймгийн Сонгино сумын харьяат Цэрэндашийн Намхайнямбуу агсан юм. Тэрээр 29 насандаа БНМАУ-ын Хөдөлмөрийн баатар болж, хоёр түмэн хонийг төлөөр нь өсгөж нэгдэл нийгэмдээ өгч байсан бөгөөд Баатрын минь алтан соёмбо, хоттой хонин дотор минь байсан хэмээн хэлсэн байдаг. Мөн түүнчлэн “Бэрхшээл хүнд ялагдах гэж ирдэг, бэрхшээлийн ялагч нь эзэн нь байдаг. “Хүн хөдөлмөрлөх тусам ажлын үр дүнг мэдэрдэг” гэдгийг ч хойч үедээ захиас болгон үлдээжээ. 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

БЭЛТГЭСЭН : Л. ГАНТУЯА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?