ОЮУНЫ ОЛИМПИЙН АВАРГА С.ЦОГБАДРАХ ЗОДОГ ТАЙЛЛАА

2016-11-12  

Дэлхийн болон Оюуны Олимпийн дээд амжилтыг эзэмшигч, Их Мастер С.Цогбадрах зодог тайлж байгаагаа сошиал ертөнцөөр мэдэгдлээ.

Тэрбээр оюуны спортоор долоон жил хичээллэсэн бөгөөд Монгол Улсын болон олон улс, тив дэпхий, олимпийн чанартай 40 тэмцээнд оролцож, 50 гаруй медаль хүртжээ.

Хамгийн сүүлд АНУ-ын Лас Вегас хотноо болсон "Memoriad-2016" World Mental Olympics буюу оюуны олимпоос алтан медаль хүртсэн юм. Мөн "Flash Numbers" буюу харааны ой тогтоолтыг шалгах төрөлд өөрийн эзэмшдэг дэлхийн дээд амжилтыг эвдсэн билээ. Тэрбээр 2012 онд тогтоосон 300 цифрийн амжилтаа энэ удаа 486 болгон ахиулж, дэлхийн дээд амжилтын эзэн болсноос гадна оюуны олимпийн хос алтан медальтай Монголын анхны тамирчин болсон юм.

Их Мастер С.Цогбадрах нь Монголын оюун ухааны академийн захирал Х.Хатанбаатарын анхны 15 шавийн юм. Х.Хатанбаатар түүнд хандаж: “Их Мастер С.Цогбадрах минь юм.

Улсын аварга, олон улсын нээлттэй тэмцээн, Дэлхийн аварга, Оюуны олимп зэрэг олон тэмцээнд оролцож 50 гаруй медаль хүртэж байсан нь ямар хүчтэй тамирчин гэдгийг нь харуулж байна. Сүүлийнхээ тэмцээнд оролцоод зодог тайлж байгаа шавьдаа амьдралынх нь зам дардан байхыг ерөөж цааш цаашдын ажил хөдөлмөрт нь өндрөөс өндөр амжилт хүсье” хэмээжээ.

 

 

 

  А.ГАНТУЯА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
anaa:amjilt az jargal husie 2016-11-12
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?