ГССҮТ-Д ӨДӨРТ 300-400 ХҮН БЭРТЭЛТЭЙ ИРЖ БАЙНА

2016-11-13  

Сурвалжилгынхаа үргэлжлэлийг бид ГССҮТ-өөс хийлээ. 22.00 цагийн үед уг эмнэлэгт очиж, цас орсонтой холбогдуулан халтиргаанаас болж иргэд гэмтэж буй талаар мэдээлэл авсан юм.

22.20 цагийн үед ГССҮТ-д ойролцоогоор 30-аад хүн хүнд хөнгөн гэмтсэн байдалтайгаар Үзлэг1 хаягтай өрөөний гадаа дугаарласан байлаа. Өрөөний үүдэнд тэргэнцэртэй 50 орчим насны эмэгтэй, нэг хөл дээрээ зогсож буй 20 орчим насны залуу, баруун гар болон хөлөө боолгуулж хүнээр тэврүүлсэн 10 орчим настай хүүхэд зэрэг хүмүүс дугаараа хүлээн Рентгений зургаа барьсаар зогсож байсан юм.

Энэ талаар тус эмнэлгийн Хүлээн авах яаралтай тусламжийн тасгийн их эмч Б.Сайнбаяр  “Сүүлийн үед цас их орж, халтиргаа үүссэнээс болж халтирч унасан, гэмтсэн хүмүүс эрс нэмэгдэж байна. Ялангуяа хүүхэд, настай хүмүүс ихээр ирж байна. Ихэвчлэн дунд чөмөгний бэртэл, доод мөчний хугарал, гарын хугарал зэрэг бэртэл ирж байна. Доод мөч, гарын хугарал зэрэг нь хүнд гэмтэлтэй бол хагалгаанд орох зайлшгүй шаардлага гардаг” гэлээ.

ГССҮТ-д  нэг өдрийн  турш 10 эмч ээлжлэн ажиллахад 1 эмч 30-40 хүнд үзлэг хийдэг байна. Ингэхээр 24 цагийн дотор 300-400 хүн бэртэж гэмтэж байна гэсэн үг юм.

Тэрээр өдрийн 15.00 цагаас шөнийн 01.00 цаг хүртэл халтирч унасан, машины ослоор гэмтэж ирдэг хүмүүсийн тоо эрс нэмэгддэг бөгөөд энэ үед эмч нар хамгийн их ачаалалтай байдаг гэж байлаа.  

Дугаарлан хүлээж буй хүмүүсийн дунд баруун гараа сойж боолгуулсан 40 орчим насны эрэгтэй,  явган хүний зам дээр халтирч унаж гэмтсэн гэх иргэн Г бидэнд яриа өгсөн юм.

Иргэн Г “Би 100 айлын явган хүний зам дээр явж байгаад л халтираад уначихсан. Гэтэл одоо хагалгаанд орох болоод байна. Миний гар, тохой, бугуйнд 3 хагалгаа хийнэ гэсэн гэв” Ийнхүү зүгээр л ажлаасаа тараад явж байсан хүн явган хүний зориулалтын зам дээр явж байгаад халтирч унаад хагалгаанд орох шаардлагатай болж, эрүүл мэндээрээ хохирч байна.

Эмчлүүлж буй хүмүүсийн гэмтсэн шалтгааныг явган хүний замын хавтан нь шулуун хээтэй бөгөөд халтирахад маш амархан байдгаас болж хүмүүс ихээр унаж бэртэж байна хэмээн тайлбарласан юм. Мөн бэртсэн хүмүүс дотор залуучуудын бэртлийн шалтгааныг хээгүй ултай пүүз өмссөнөөөс болж шинэ орсон цас болон мөстсөн зам дээр амархан унадаг хэмээн хэлж байлаа. энэ хоёрхон шалтгаан бол бүх гэмтлийн шалтгаан мэдээж биш юм.

Тиймээс иргэдийг мөстсөн зам болон шулуун хээтэй хавтантай газраар аль болох явахгүй байхыг сануулсан юм. Ийнхүү манай хотын явган иргэд зориулалтын явган хүний зам дээрээ явбал эрүүл мэндээрээ хохирч байгааг бодит байдал харууллаа.

 

 

 О.НАНСАЛМАА

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?