ЖОЛООЧ НАРЫН ИХЭНХ НЬ ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН БҮРЭН БАЙДЛЫГ ХАНГААГҮЙ БАЙВ

2016-11-13  

Ойрын өдрүүдэд халтиргаа гулгаа үүсч орон нутгийн замд тээврийн осол хэрэг нэмэгдэж байгаатай холбоотойгоор ЗЦА-ны Орон нутгийн хяналтын хэлтсээс 2016 оны 11-р сарын 08-ны өдөр Өвөрхангай, Архангай аймгийн чиглэлийн замд хяналт шалгалт хийсэн байна.

Шалгалтын үеэр орон нутгийг зорьж буй жолооч нарын ихэнх нь тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаагүй байв. Тухайлбал : Зуны дугуйтай, хээ нь элэгдэж арилсан, хөдөлгөөнд оролцох боломжгүй, стандартын шаардлага хангахгүй дугуйтай байснаас гадна, хамгаалах бүс хэрэглэдэггүй, хүн ба ачаа тээврийн журам зөрчсөн зөрчлүүд дийлэнх хувийг эзлэж байжээ. Гарч болзошгүй осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх, иргэдийн амь амь нас эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангахын тулд хөдөө орон нутгийг зорих гэж буй жолооч, зорчигч та бүхэн дулаан хувцас, шатахууны нөөцтэй, тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг сайтар хангаж оролцохыг ЗЦА-аас ЗӨВЛӨЖ байна.

Хэрэв таны машинд ямар нэгэн техникийн асуудал гарсан бол яаралтай засч аюулгүй байдлаа хангах, орой үдэш хөдөлгөөнд оролцохдоо өөдөөс ирж яваа тээврийн хэрэгсэлд гэрлээ шилжүүлэн бусдадаа хүндэтгэлтэй хандах, хамгаалах бүсээ тогтмол хэрэглэж өөрийн болон бусдын амь насыг эн тэргүүнд тавихыг хүсч байна. Гэрэл шилжүүлэх нь нэг гарын 1 секундын л хөдөлгөөн байдаг билээ. Гэрлээ шилжүүлээгүйгээс болж осол гарч хүний амь эндэх тохиолдол ч цөөнгүй байдаг байна.

 

 

О.НАНСАЛМАА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?