МОНГОЛД ХООЛНЫ ГАЗАР АЖИЛЛУУЛДАГ СОЛОНГОС ЭМЭГТЭЙН ХУУЛЬ БУС НАЙМАА...

2016-11-14  

Монголд Өмнөд болон Хойд Солонгосын маш олон хүмүүс ажиллаж амьдардаг. Тэд хаалттай нийгэмд амьдардаг гэдгийг бид сайн мэднэ. Тэдний төлөөлөл болгоод Монголд үйл ажиллагаагаа явуулж байгаа нэгэн хоолны газрын тухай бичье. “ПХЕНЪЯАН БЭКХУА” хэмээн хоолны газрын эзэн нь Ри Хи Сүг гэх эмэгтэй байдаг. Түүний нөхөр БНАСАУ-аас манай улсад суугаа ЭСЯ-нд ажилладаг байсан гэдэг. 1990-ээд оны эхээр Монголд орж ирэн МУИС-ийн Монгол хэлний ангийг төгссөн бөгөөд тэр үеэс л түүний эхнэр Ри Хи Сүг нөхрөө даган орж ирэн, Монгол Хойд Солонгос хоёр улсын хооронд ирэн очин байж байгаад 2014 онд “Пхеньян Бэкхуа” нэртэй рестораныг нээн ажиллуулж, одоог хүртэл үйл ажиллагаагаа явуулж буй.

Энэ ресторанд зөөгч, тогооч нийлсэн 10 гаруй Хойд Солонгос эмэгтэйчүүд ажилладаг. Тэд бүгд 20-30 насны залуухан бүсгүйчүүд байх аж. Ажилчид нь бүгд хэлний бэлтгэлд суралцана гэсэн оюутны визээр орж ирсэн гэнэ. Тэд ресторан доторх жижигхэн өрөөндөө байрлах бөгөөд 2 давхар үргэлжилсэн модон нааран дээр зэрэгцээд унтацгаадаг байна. 

Зөөгч охид орой бүр тоглолт хийнэ. Тэдний ихэнх нь Монгол хэлээр бага зэрэг ярьдаг. 21.00 цагийн үед биднийг очиход 2 монгол дуу, 1 солонгос, 1 хятад дуу дуулав. Тоглолтын үеэр зураг авч, бичлэг хийхийг хориглосон байлаа. Мөн VIP өрөөнүүдтэй бөгөөд өрөө бүрт караоке ажиллана. Үйлчлүүлэгчид тус өрөөнд орвол тэдэнд дуу дуулж өгөн, хамт наргиж, мөн хатгамал, уран зургийн өрөөгөө зочдод сонирхуулдаг.

Дотроо байрладаг болоод ч тэр үү ажилчдын хувьд ажлын цаг гэсэн ойлголт байхгүй. Зочид бүрэн гарсны дараа цэвэрлэгээгээ хийчихээд шөнийн 3.00,4.00 цаг хүртэл тоглолтоо давтана. Хэдэн цагт ч унтсан бай өглөө 8.00 цагт босч цайгаа уучихаад 9.00 гэхэд цэвэрлэгээ, бэлтгэл ажил эхэлнэ. Хэдий залуу охидууд байдаг ч энэ цаг наргүй ажлаас болж бүгд л өвдөцгөөнө. Өвдлөө гээд гадуур гарах эрхгүй болохоор эмнэлэгт үзүүлэхгүй өөрсдийн эмчийг дуудаж үзүүлнэ. 

Нэг дэлхийд амьдарч байж ийм нийгэм байдаг гэхэд гайхмаар. Үүнээс ч дор зүйл байдаг байх л даа. Гадагшаа гарахгүй. Шаардлага гараад гарлаа гэхэд заавал хоёр юмуу гурваараа хамт явна. Тэд интернет гэж юу байдгыг ч мэдэхгүй. Өөр улсын телевиз үзэх, ном унших нь байтугай хүмүүстэй ярих, юм авах ч хориотой. Эх орон руугаа утсаар ярина гэсэн ойлголт байхгүй. Захирал, ЭСЯ-ны ажилтан гэх мэт эрх мэдэлтэй хүмүүс нь код хэлж байж холбогчоор дамжуулж ярина. Тэр нь дундаас нь сонсож байдаг байна.  Бусад нь гэр орныхонтойгоо захиагаар харилцана. Захиа нь дугтуйнд хийж наасан зүйл байхгүй задгай. Нааш цаашаа хүн ирж очсон тохиолдолд л дайгдан явуулдаг байна.

Тэдний байнга хэлдэг ганц үг нь юм ярьж дуусаад “Хэнд ч битгий хэлээрэй”  гэдэг. 

Рестораны захирал гэгдэх энэ эмэгтэй бүх зүйлийг хийнэ. Ажилчдын хувцас, гоо сайхны хэрэгсэл, саван, шампунь тэр ч байтугай ариун цэврийн хэрэгсэл бүгдийг урагшаа яваад ирэхдээ авчирдаг. Ажилчдын иддэг хоол нь манайхны иддэггүй хүнсний захаас хаяж байгаа гахайн махны хальс болох хирсэн, яс, байцааны унагаасан навч зэргийг  цэвэрлэн иддэг. Рестораны хүнсэнд ч хамгийн хямд бүхнийг авна.

Харин тус рестораны хийдэг хоол нь 15.000 төгрөгнөөс эхэлнэ. Монголчуудын хамгийн их амтархан иддэг кимбаб 9.000 төгрөгнөөс эхэлж байв. Хоол нь хачир гээд байх зүйлгүй, амт чанарын хувьд ч бусад Өмнөд Солонгос хоолны газруудаас муу байсан юм. Тэд тоглолтоороо үйлчлүүлэгчдээ татдаг гэдэг нь оройн тоглолтыг үеэр 40 орчим хүнтэй байгаагаас харагдаж байлаа. 

Эзэн эмэгтэй нь өөрөө байр хөлслөөд гадуур охинтойгоо амьдардаг. Тэдний хэрэглээ бол огт өөр. Манай гайгүй гэсэн дэлгүүрүүдээр үйлчлүүлж, охин нь гайгүй гэсэн сургуульд сурна. 

“ПХЕНЪЯАН БЭКХУА” хэмээн хоолны газрын эзэн нь Ри Хи Сүг эмэгтэйд хийхгүй наймаа байхгүй. Өөрийн орны эм тариануудыг их хэмжээгээр оруулж ирж өндөр үнээр зарна. Хойд Солонгос архийг мөн л их хэмжээгээр нь оруулж ирж маш өндөр үнээр зардаг. Доод талын архи нь 90 мянган төгрөгний үнэтэй байв.

Хатгасан хатгамлуудыг өөрийн улс руу явуулж нэртэй хүнээр оёулдаг гэж худал хэлэн өндөр үнээр зарна. Үнэндээ бол хэсэг бүлэг хатгамалчид манай улсад ороод ирчихсэн өрөө түрээслээд үйл ажиллагаа явуулдаг хэмээн эх сурвалж хэлсэн юм. Бид хатгамлыг сонирхон асуухад том, их ажиллагаа ордог хатгамал нь 2 сарын дараа Хойт Солонгосоос ирнэ гэв. 

Буруу зөв оёсон бурхануудыг мөн л өндөр үнээр (валютаар) худалддаг. Энэ бүх барааг хойд Солонгосоос Хятад руу галт тэргээр, Хятадаас манай улс руу байнга тээвэр хийдэг машинаар оруулж ирдэг.

Мөн хууль бус ангийн наймаа хийнэ. Баавгайн доньд, савар, бугын цусан эвэр, хүдрийн заар гэх мэт.

Эдгээрийг ихээр нь авчирч өгдөг хүн байдаг бөгөөд тэр хүн хөдөөнөөс бага хэмжээгээр авчирч гадаадынханд зарах буюу урагш нь гаргадаг. Захирал эмэгтэй болон түүний хамтрагч энэ хүнээс авсан бараагаа өөрийнхөндөө буцаагаад өндөр үнээр зардаг. Эдгээрээр нь хойд Солонгосчууд эм хийдэг гэх. 

Мэргэжлийн Хяналтын газраас ирж зөвшөөрөлгүй архи зардаг, бичиг баримт байхгүй шалтгаанаар хааж байсан ч хүн амьтнаар яриулаад мөнгө төгрөг өгөөд л шийдчихнэ. Гадаадын харьяатаас ч ялгаагүй ирээд шалгана. Мөн л аргална.

Шалгалтаар ирсэн хэнд ч бичиг баримтаа үзүүлэхгүй. Өөрөө өөдөөс нь харж зогсчихоод л "Захирал байхгүй ажлаар Пхеньян явсан" гэж хэлдэг хэмээн уг ресторанд ажиллаж байсан монгол эмэгтэй хэлэв. 

Ресторан ажиллуулах зөвшөөрөл байдаг эсэх нь тодорхойгүй байна. Хээл хахууль газар авсан манай улсад мөнгөөр шийдэж болохгүй асуудал байхгүй гэдгийг тэд хэнээс ч илүү сайн мэддэг гэх. 

Мөн манай улсад ямар ч татвар төлдөггүй. Татвараас зайлсхийх шалтгаанаар картын машин ч хэрэглэдэггүй аж. 

Монголчуудыг ажиллуулахдаа цалинг нэмнэ гэж хэлээд нэмдэггүйгээс олон хүн солигдоно. Маш бага цалингаар цаг наргүй ажиллуулна. Хүнд хэзээ ч итгэдэггүй. Монголчуудыг хооронд нь эвтэй байлгахгүйн тулд бие биед нь очиж муу хэлнэ, хов зөөнө. Тэгж байж тэр дундаас ч үг олж сонсохыг хичээнэ.Монголчууд орж ирэхээрээ маш их бухимдана. Сэтгэл гаргадаггүй хүйтэн ханддаг учраас нэг удаа ирж үйлчлүүлсэн хүмүүс дахиж ирэх нь ховор. Хүнтэй дотносно, итгэнэ, нөхөрлөнө гэж мэдэхгүй. 

Эх сурвалжийн хэлж байгаагаар "Монгол улсад амьдарч байж монголчуудыг үл тооно. Эх орноосоо авчирсан барааг дор хаяж 3-4 нугалж зардаг" гэх. 

Монголын газар нутаг дээр татвар төлөхгүй, хил дамжуулж хууль бус наймаа хийдэг ийм газрыг хянаж шалгадаг байгууллага өнөөдөр юу хийж байна вэ?. Ийм хоолны газраар үйлчлүүлээд мэдэхгүй олон монголчууд хармайгаа сэгсрүүлж байна. Тэд олуулаа байна...

 

 

 

Э.ҮҮЛЭНЦЭЦЭГ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
d:araichde 2016-11-14
бар:хаана байдаг юм бэ 2016-11-19
зочин:ДАВАРСАН юмгуудыг зайлуут 2016-12-03
од:монгол улсын хууль журмын дагуу ажилаарай. 2017-01-11
зочин 1:заавал шалгач 2017-01-11
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?