БНХАУ-ААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМНЫ “БНХАУ-ЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТЭТГЭЛЭГ”-Т ХҮСЭЛТ АВАХ ТУХАЙ

2016-11-14  


 

Сүүлийн үед “Күнз Боловсролын Төв” нэртэй сургалтын байгууллага Монгол Улсын хэвлэл мэдээлэл, интернетээр “БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлэгт хүсэлт авч эхэллээ” гэсэн сурталчилгаа мэдээлэл гаргаж мөн үүний дотор “HSK шаардахгүй”, “хамрагдах оюутны тоо заагаагүй” гэх мэдээлэл гарч байгаатай холбогдуулан БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам дараах зүйлийг албан ёсоор мэдэгдэж байна.
​Нэгдүгээрт, “Күнз Боловсролын Төв” нь БНХАУ-аас Монгол Улсад албан ёсоор байгуулсан “Күнзийн Институт”-тэй ямар ч холбоогүй бөгөөд уг байгууллагын “БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлэг” хэмээн нэрийдэж буй хүсэлт авах үйлдэл нь БНХАУ-ын Засгийн газрыг төлөөлөхгүй болно.
​Хоёрдугаарт, “БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлэг”-тэй холбогдох албан ёсны мэдээлэл нь БНХАУ-ын Үндэсний тэтгэлгийн сангийн зөвлөл (CSC)-өөс (вэб сайт: www.csc.edu.cn) зарлагддаг. БНХАУ-аас Монгол Улсад хэрэгжүүлж буй “БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлэг” хөтөлбөрийг БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамтай хамтран зохион байгуулдаг. Мөн элсэлт авах мэдээллийг дээрх хоёр байгууллага хамтарч өөрсдийн албан ёсны вэб сайт болон Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарладаг болно.


 


БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам
2016 оны 11 дүгээр сарын 10

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Зочин:күнз боловсолын төв гэж түмний хүүхдийн хувь заяагаар тоглосон мөнгөний уурхай байна аа 2019-12-27
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?