24 ЦАГТ 100 ОРЧИМ ХҮН ЯВГАНААС БЭРТЭЖ ГЭМТЛИЙН ЭМНЭЛЭГТ ХҮРГЭГДЖЭЭ

2016-11-14  

Халтиргаа, гулгаа ихэссэнээс болж явганаас халтирч хөл, гараа хугалсан хүний тоо сүүлийн ганц хоногт 100-д хүрчээ. Ялангуяа, ахмад насны хүмүүс гадаа гудамжинд халтирч унаснаас болж, хөл гар нь их хугарсан байна. Тиймээс гадуур гарахдаа, тун болгоомжтой явахыг ГССҮТ-ийн эмнэлгээс иргэддээ анхааруулж байна.

Мөн өчигдрийн 22 цагийн байдлаар нийтдээ 300 орчим авто ослын дуудлага иржээ. Түүнээс 20 орчим зам хөндлөн гарсан зорчигчийг дайрсан бол, үлдсэн нь гулгаанаас үүсэлтэй автын осол байв. Их цас орсон нь, хот, дүүргийн ажил хэр байгааг шалгаад авлаа. Тэд эхний ахиухан цаснаар шалгалтандаа бүдэрлээ. Уул нь, хот нийслэл, хотын иргэдийн аюулгүй, тайван зорчих асуудлыг хариуцдаг. Тэд албан байгууллагуудыг ч захирдаг журамтай. Албан байгууллага бүр, өмнөх явган хүний талбайгаа цэвэрлэх үүрэгтэй.

 

 

А.ГАНТУЯА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?