АВТОБУСНЫ ЖОЛООЧ 53 НАСТАЙ ЭРЭГТЭЙГ ГЭМТЭЭЖЭЭ

2016-11-14  

ХУД-ийн нутаг Чингисийн өргөн чөлөө, Энхтайваны гүүрэн дээр Эрдэм транс ХХК-ны H.Aero City-540 маркийн автобусны жолооч Г нь явган зорчигч 53 настай эрэгтэй Б-г мөргөж гэмтээсэн байна.

Харин Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн нутаг Алтанговь ХХК-ны Гаалийн хяналтын бүсэд “Northbenz” маркийн авто машины жолооч Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээвриййн хэрэгсэл жолоодон явган зорчигч 37 настай эрэгтэй Б-г мөргөж амь насыг нь хохироосон хэрэг гарчээ.

Орон нутгийн замууд халтиргаа гулгаатай ихтэй байгаа тул орон нутгийг чиглэн явах гэж буй тээвэрчид, жолооч та бүхэн тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдал, зуны дугуйгаа өвлийн дугуйгаар солих, хамгаалах бүсээр тоноглогдсон тээврийн хэрэгслээр зорчиж байгаа бол хамгаалалтын бүсийг тогтмол хэрэглэж аюулгүй байдлаа сайтар хангаж замын хөдөлгөөнд оролцохыг ЗЦА-аас зөвлөж байна.

Сүүдэртэй байгаа газрын замын цас мөс арилаагүй, хайлсан цас нь оройдоо мөстөж хөдөлгөөний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж байгаа тул жолооч нарыг анхаарал болгоомжтой зорчихыг зөвлөж байна

 

 

ЗАМЫН ЦАГДААГИЙН АЛБА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?