АВЛИГЫН ХЭРГЭЭР ПРОКУРОРУУДЫГ БАРИВЧИЛЖЭЭ

2016-11-14  

АТГ-аас Эрүүгийн хуулийн 268.2 дахь хэсэгт заагдсан хүнд гэмт хэргийг үйлдсэн гэсэн БЗД-ийн мөрдөн шалгах хэлтсийн ахлах прокурор О, хяналтын прокурор Н нарыг өнгөрсөн долоо хоногт баривчилж ШШГЕГ-ын харьяа хорих 461-р ангид саатуулжээ.

Тэднийг мөрдөн шалгах ажиллагаа дөнгөж эхэлж байгаа аж. Дээрх авлигын хэрэгтэй холбоотойгоор хэд хэдэн улс төрийн өндөр албан тушаалтнууд холбогдож болзошгүй байгаа юм.

Прокуроруудтай холбоотой гэмт хэрэг цагдаагийн алба хаагчидтай харьцуулахад харьцангүй цөөн гардаг ч, учруулсан хохирлын хувьд онц их хэмжээг байнга давж, нийгэмд хүнд хор уршиг учруулдаг гэдгийг албаныхан хэлж буй юм.

 

 

О.НАНСАЛМАА

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?