ЗАРИМ НУТГААР ШӨНӨДӨӨ 47 ГРАДУС ХҮРНЭ ГЭЖ МЭДЭЭЛЛЭЭ

2016-11-15  

11 сарын 17-нд нийт нутгаар эрс хүйтэрч, Увс нуур, Идэр, Туул голын хөндий, Дархадын хотгороор шөнөдөө 42-47 градус, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Улз, Туул, Онон, Тэрэлж голын хөндийгөөр 35-40 градус хүрч авто болон төмөр замын тээвэрлэлт, малын бэлчээрлэлтэд хүндрэл учруулах нөхцөл байдал бүрдээд байгааг анхаарууллаа.

Одоогийн байдлаар манай улсын нутаг дэвсгэрийн 50 орчим хувь нь цастай байна. Ийнхүү цас их орсноор нийт нутгийн 30 хувьд нь өвөлжилт хүндэрч болзошгүй байдалд хүрээд байгаа юм.

Цаг уур, орчны шинжилгээний хүрээлэнгээс 11 сарын 16-25 хүртэл өдрүүдэд сүүлийн 10 жилд манай улсад нүүрлэж байгаагүй онцгой хүйтэн өдрүүд болно гэсэн төлөв гарчээ.

11 сарын 16-нд баруун аймгуудын нутгаар, 17-18нд ихэнх нутгаар салхи секундэд 18-20 метр хүрч, зарим үед 24 метр хүрч ширүүсэх бөгөөд цасан болон шороон шуурга шуурч, зам даваа цасаар боогдох нөхцөл байдал үүсч болзошгүй байгаа аж.

 

 

 

О.НАНСАЛМАА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Батхаан:ээээ яаанааа **** 2016-11-15
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?