2 ХҮҮХЭД МАШИНЫ 16 ШИРХЭГ ТОЛЬ ХУЛГАЙЛЖЭЭ

2016-11-15  

Тодруулбал өчигдөр 17 настай эрэгтэй Б, Т хоёр байрны зогсоол дээр сэжиг бүхий байдалтай байсныг цагдаа нар шалгасан байна. Гэтэл БГД-ийн 4-р хорооны 017-р байрны зогсоол дээр байсан “Toyota Prius-20” маркийн 5 автомашинд халдаж 16 ширхэг толь хулгайлан авч явсныг илрүүлж, үйлдэл дээр нь баривчилжээ. 

Уг хэргийг БГД-ийн Цагдаагийн хэлтэс шалгаж байгаа юм байна. Сүүлийн үед хулгайн гэмт хэрэг ихээр гарах болсонтой холбогдуулан жолооч нарыг автомашинаа хараа хяналттай байлгахыг ЗЦГ-аас анхааруулж байна.

 

 

О.НАНСАЛМАА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?