ТЭЖЭЭЛИЙН АЮУЛГҮЙ НӨӨЦ ХАНГАЛТГҮЙ БАЙНА

2016-11-15  

Энэ өвөл нийт 16,460 өрхийн 6,9 сая мал отроор өвөлжиж, хаваржих төлөвтэй байгаа юм байна. Харин улсын хэмжээнд нийт 153,1 мянган малчин өрхөд 60,8 сая толгой малыг өвөлжүүлэхээр бэлтгэл ажилдаа гарчээ.

Нийт нутгийн 80 хувьд нь бэлчээр хүрэлцээтэй байгаа бол үлдсэн 20 хувь нь бэлчээрийн хүрэлцээ муутай учир отор хийх юм. Улсын онцгой комиссын хуралдаанд ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн Тэжээлийн аюулгүй нөөцөд аймаг сумдын нөөц хангалтгүй байгаа бөгөөд энэ нь санхүүгийн асуудалтай холбоотой хэмээн хэллээ. Тиймээс малын тоог тохиролцон гэрээ байгуулж, сум дундын отрын бүс нутаг, аймаг дундын тусгай хэрэгцээний бүс, хилийн зурвас газар, улсын тусгай хамгаалалттай бүс нутгуудад оторлуулахаар төлөвлөсөн байна.

1.1 САЯ ТОНН ӨВС БЭЛТГЭЖЭЭ

Энэ жилийн хадлан бэлтгэх ажилд 7101 дугуйт трактор, 5806 бага оврын тракторууд дагалдах хэрэгслийн хамт, 621 хаман боогч, 1000 морин хадуур, 5000 гар болон хөдөлгөөнт хадуур, тармуур ажиллаж малчдын түвшинд өвс 1.1 сая тонн, сүрэл 35.8 мянган тонн, ногоон тэжээл 22.3 мянган тонн, үйлдвэрийн тэжээл 27.1 мянган тонн, гар тэжээл 38.1 мянган тонн, дарш 8.0 мянган тонн, давс, хужир 105.6 мянган тонн бэлтгэгдлээ.
Засгийн газрын 322 дугаар тогтоолоор Аймаг, нийслэл, сум, дүүргийн өвс, тэжээлийн аюулгүйн нөөцөд 32.0 мянган тонн өвс, 13.1 мянган тонн тэжээл бэлтгэх үүрэг даалгавар өгснөөс 20.4 мянган тонн өвс, 4.5 мянган тонн тэжээл бэлтгэсэн нь аймгийн төвшинд 75.9 хувь, сумдын төвшинд 50.7 хувиар биелүүлсэн хангалтгүй байгаа бөгөөд аюулгүйн нөөц бэлтгэх хөрөнгөгүй байгаатай  холбон тайлбарлаж байна.

 

 

 

А.ГАНТУЯА

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?