АНУ-Д БАЙГАА МОНГОЛ ИРГЭД САНАА ЗОВОЛТГҮЙ

2016-11-15  

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль өндөрлөөд удаагүй байгаа өнөө үед АНУ-д суугаа Монгол иргэд нутаг албадан буцааж магадгүй гэсэн айдастай байна. Учир нь Дональд Трамп ялалт байгуулж АНУ-ын Ерөнхийлөгч болсон. Тэрээр мөрийн хөтөлбөртөө хууль бус цагаач иргэдийг нутаг буцаана гэсэн амлалт тусгаж нэлээд хувийн санал авсан.

Харин манай Гадаад хэргийн яамны бодлого төлөвлөлтийн газрын захирал Ш.Одонбаатар мэдээлэл хийхдээ “АНУ-д манай 35 мянга орчим иргэд байгаа. Одоогийн байдлаар АНУ-аас нутаг буцаах талаар манай яаманд мэдэгдээгүй байна. Мөн яамны зүгээс аль болох нутаг буцаахгүй талаар ярьж ойлгуулж байгаа. Тэнд байгаа манай иргэд АНУ-д цаагаачлан суугаа бусад улсын иргэдтэй харьцуулахад хамгийн найрсаг, хэрэгт холбогдодгүй, Монголыг таниулж байгаа үлгэр жишээ иргэд учир нааштай хандах байх” гэж байлаа.

Тиймээс АНУ-д байгаа Монгол иргэд санаа зоволтгүй байж болох юм.

 

 

Б.БАТБААТАР

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?