ЗАМЫН ЦАС НОГООН БАЙГУУЛАМЖИД ХОРТОЙ

2016-11-15  

Ойрын хэд хоног үргэлжлэн орсон цас нийслэл хотын замын хөдөлгөөнд нэлээд саад учруулсан хэдий ч өнөөдөр дулаахан байсан болохоор ихэнх газраар хайлж байна. Гэвч замын хажууд овоолсон цасыг цэвэрлэх ажил үргэлжилсэн хэвээр.

Цас цэвэрлэж байгаа ТҮК-ийн ажилчидтай уулзаж ярилцлаа.

- Сайн байцгаана уу, Цас цэвэрлэх ажил хэд хоног үргэлжилж байна?

Нийслэлийн ТҮК-ийн ажилчид сүүлийн 21 хоног хамгийн богинодоо өглөө 8.00 цагаас оройн 23.00 цаг хүртэл илүү цагаар тасралтгүй ажиллаж байгаа. Саяын орсон цаснаар 3 хоног, 24 цагаар ажилласан, энэ маягаараа хэд хоног ажиллахаа мэдэхгүй байна.

- Цас хайлж байна. Ингээд хайлчихвал цэвэрлэх хэрэг байна уу?

Өнөөдөр дулаахан болохоор зарим газрын цас хайлж байна. Гэхдээ замын цасыг өнөөдөртөө багтааж ачихгүй бол өнөөдөр хайлсан цас маргааш өглөө болоход мөстөнө. Үүнээс болж осол аваар гарах эрсдэлтэй. Тиймээс болж өгвөл өдөртөө ачиж дуусгахаар ажиллаж байна.

- Энэ овоолсон цасаа заавал ачих уу, Саад руу хийчихвэл мод услах юм биш үү?

Замын цасыг хайлуулах гэж бодис цацдаг. Хэрэв энэ цасыг замын хажуугийн ногоон байгууламж руу хийчихвэл дараа жил ногоон байгууламж ургахгүй хортой. Цасыг Цагаан даваанд аваачиж асгаж байгаа.

- Энд хэр олон хүн ажиллаж байна?

7-н буудлын энэ зам дээр өнөөдөр 3 машин, 2 ачигч торактор, 50 гаруй ажилчид өглөөний 8.00 цагаас эхлээд ажилласан. 15.00 цаг гэхэд 1 километр газрын цасыг ачлаа. Өнөөдөр 7-н буудал хүртэл ачих ёстой. Амжихгүй бол шөнө ч хамаагүй ажиллах байх.

Энд ажил хэрхэн өрнөж байгааг фото сурвалжилгаар хүргэе.

 

 

Б.БАТБААТАР

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
zochin bi:Medeeeeej hortoi l bj taaraa sh de 2016-11-16
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?