СОЛОНГОСЧУУД БОЛ ТУЙЛБАРГҮЙ МОНГОЛЧУУД БИШ ГЭДГЭЭ ХАРУУЛЛАА

2016-11-16  

Эрдэнэт УБҮ-ийнхээ Оросын талын эзэмшиж байсан 49 хувийг 27 настай хүүгийн нэр дээр бүртгэлтэй "Монгол зэс" гэх нэр дуулдах төдий компани "залгих"-ийг сонсоод Монголчууд нийтээрээ хиртхийсэн. Энэ тухай амтай бүхэн нь ярьцгаасан боловч, аажимдаа "амаа хамхиж" хувь заяатайгаа эвлэрцгээлээ. Цогтой, хэний ч өмнө бууж өгөхгүй, нэгийгээ үзэж, нэхий дээлээ тайлалцана гэж цээжээ дэлдээд байсан "баатрууд" зэрэглээ мэт замхрав. Эрдэнэт УБҮ, юу ч болоогүй мэт шинэ ТУЗ томилоод, эхнийхээ хурлыг хийгээд "хөдөлчихлөө".

Монголын хууль, хүчний байгууллага, улс төрийн нам, сөрөг хүчнийхэн, шударга гэх хүмүүс, хэвлэл мэдээлэл хэн хэн нь дуугаа хураалаа. Тэмцэж буй нэгнийгээ дэмжих олон нийт ч гэж үгүй болжээ. Бид ингэж тэмцэж, ингэж амьдарч байна. Шударга үнэн гэдэг "холджээ". Амиа бодож, довоо шарлуулсан Монголчуудын амьдрал өөдлөхгүй байх нь ч аргагүй юм уудаа.

Тэгвэл, Солонгосын ерөнхийлөгч Пак Ген Хёг бусадтай бүлэглэн, Солонгосын томоохон компаниудыг дарамталж, ихээхэн хэмжээний мөнгийг хандив нэртэйгээр "дээрэмдсэний төлөө", хэлэх үг, тавих илтгэлээ хөндлөнгийн хүнээр хянуулж, засвар хийлгэж байсны төлөө ард иргэд нь бослоо. Сүүлийн 10 жилд үзэгдээгүй эсэргүүцлийг ард иргэд нь илэрхийллээ. Тэд ерөнхийлөгчтэйгээ тэмцлээ. Тэдний дэмжлэг бол ердөө л Солонгосын хэвлэл мэдээлэл, шударга прокурорын байгууллага, тэдний ажилтнууд л байлаа. Мөн сөрөг хүчнийхэн яаж ажилладгийг үлгэрлэлээ. Олон нийтийг хамруулж чадсан, нийтийн давалгаа үүсгэсэн тэмцлийн үр дүнгээ тэд үзлээ. Тэд ялалт байгууллаа.

Солонгосын ерөнхийлөгч Пак Ген Хэ ард түмнээсээ хоёр ч удаа уучлал гуйсан боловч, хилэн нь дүрэлзсэн ард иргэдийн тэмцлийн хүрээ улам тэлж байлаа. Шударга иргэдийн нэг сая хүнийг хамруулах эсэргүүцлийн жагсаал нь өргөн олныг хамарч, зарим хэсэгт нь цагдаа, жагсагчдын хооронд мөргөлдөөн гарахад хүрч байлаа. Ням гарагийн эсэргүүцлийн жагсаалаар 6 цагдаа, 29 босогчид гэмтэл авч, эмнэлэгт хүргэгдсэн тоо байна.

Солонгосын ерөнхийлөгч Пак ард түмнийхээ эсэргүүцлийг зогсоож дийлэхгүй нь гэдгээ мэдэрч, огцрох шийдвэрээ гаргалаа. Одоогоор прокурорын байгууллагаас, Пак ерөнхийлөгчийн нарийн бичгийн дарга 57 настай Ан Чонг Бумын хамт, хамтрагч 3 этгээдийг баривчлан саатуулсан байна. Солонгосын анхны эмэгтэй ерөнхийлөгч эмэгтэй Пак Ген Хэ-гийн улс төрийн үлгэр ийнхүү жаргаж байна.

Түүний аав Пак Жун Хый бол 1961-1979 оны хооронд Солонгос улсын удирдагчаар ажилласан. Солонгос улсыг хөгжлийн зөв замд гаргаж өгсөн улс төрийн зүтгэлтэн гэж үнэлэгддэг. Түүний амийг түүний албаны ойрын шадар туслах нь хороосон гэж түүхэнд тэмдэглэсэн байдаг. Ийнхүү аав, охин ерөнхийлөгчийн төгсгөл үхэл болон, шоронгоор төгсөх нь ээ.

 

 

Тоймч Ц.ЭНХБАТ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Туяарах:Солонгосчуудаас суралцах зүйл их байна. Манайхан овоо гайгүй дуугарч байгаад л больчихдог нь үнэн 2016-11-16
Ажил эрхлэгч:Энэ ёстой айхтар зохион байгуулалттай жагсаал болсон. 1 сая иргэн оролцож байгаа мөртлөө элдэв замбараагүй зүйл болоогүй. Манайд хэдэн залуус дунд нь ороод л бусниулдаг. 2016-11-16
Bodol:Manaid bol umnuh gaviyagaa durdaad l yamarvh buruutai bsan hariuts**** huleedeggui. Enhbayar, jenko, altanhuyag geed l huvurnu. 2016-11-16
Баагий:Хууль хүчний байгуул**** нь улс орон, ард түмнийхээ төлөө шудрага ажилладаг нь харагдлаа. 2016-11-17
Saikhanaa:manaihan bol archaaguildee amia bodson 2016-11-17
акмян:Ард түмний хармаанд гараа гүнзгий хийгээд дотор нь байгаа зүйлийг авсан Эрдэнэт хэмээх 49% хулгайлсан этгээдүүдийг ард түмэнд нарийн учрыг нь сайн ойлгуулж байгаад хөдөлгөх хэрэгтэй...хулгайч хэн ч байж болно...тэр хамаагүй шууд шударга шүүхэд өгөх цаг нь болсон...олон жил ардчилал хэмээх халхавчийн доор одоог хүртэл цээж юугаа дэлдэн ард түмэн гэж ярьдаг нөхдийг шүүх цаг болсон шүү... 2016-11-17
монгол:МОНГОЛ гэж бид хоосон цээжээ л дэлдэх юм. АВИЛГАЧИД, ОФФШОРЧИД, УЛС ТӨРИЙН ЯНХАНУУДТАЙ, АВИЛГАЧИДТАЙ бид хэрхэн тэмцэж байна. ХУДЛАА ДЭЛДЭГНЭХЭЭ БОЛЬ МАНАН-Д ТӨӨРСӨН нохойн гөлөгнүүдээ 2016-11-17
аагии:манайхан бүгд хувиа хичээсэн бэртэгчин зантай болхоор хэзээч хөдлөхгүй 2016-11-17
шаагаа:49 хувь гээд л сүйд болоод байх юм тэр чинь Орос улсын өмч байсныг бид 3 саяын маань нэг нь авсан бна санхүү дээр нь хяналт тавиад гэрээгээ сайн хийгээд л гүйцэтгэлийг нь сайн хянаад л төр авах ёстой татвар түрээсээ хууль гэрээнийхээ дагуу аваад л болоо шүү дээ харин 51 хувь нь их ноотой ноцтой сонсогдох юм тэр талаар нь сайн дугарцагаа өөр зөндөө юм бна аа Лениний музей газар тэр олон байхгүй болсон банкнууд Баярцогт л гээд байх юм сайд Зоригтыг бүр мартсан юмуу Баяр сайдыг хамт бас ярих хэрэгтэй энэ олон хэвлэл мэдээлэлээр яригдаад байгаа бүх зүйлийг ерөнхийлэгчээс эхлээд л шалгах хэрэгтэй байх ер нь манайд болж байгаа юм бна уу за бичээд байвал зөндөө эргэлзээ бна даа 2016-11-18
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?