ХУД-ИЙН ИРГЭД ХОТЫН ДАРГА БОЛОН ЦЕГ-ЫН ДАРГА НАРТ ШААРДЛАГА ХҮРГҮҮЛЛЭЭ

2016-11-16  

ХУД-ийн ИТХ-ын дарга асан Д.Батбилэг сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөхгүйгээр, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр одоог хүртэл тамга тэмдгээ хүлээлгэн өгөхгүй байгаа хэвээр байна.

Мөн тэрбээр ажлаа хүлээлгэн өгдөггүй, өрөөнд нь очихоор хаалгаа түгжээд тайлж өгөхгүй байх зэргээр дүүргийн төлөөлөгчдийг ажил хийх боломжгүй болгоод байгаа юм байна. Үүнийг тус дүүргийн иргэд мэдэгдэх ёстой байгууллагуудад мэдэгдэж, яаралтай арга хэмжээ авахыг шаардаж хэвлэлийн хурал хийлээ.

Иргэн Э.Батмөнх  “Ингэж тамга тэмдэг нуун дарагдуулж, албан ажилд саад болох нь миний бодлоор эрүүгийн гэмт хэрэг. Тэр хүнд шат шатны байгууллагууд  арга хэмжээ авч өгөөч” гэлээ.

Тэд Улаанбаатар хотын захирагч бөгөөд нийслэлийн засаг дарга С.Батболд болон, ЦЕГ-ын дарга Чингист асуудлыг яаралтай шийдэж өгнө үү хэмээн шаарлага хүргүүлээд байгаа юм байна.

Нэг хүнээс болж төрийн ажил зогсонги байдалд орох нь зүйд нийцтэй юу, ард түмний сонголтыг үл хүндэтгэсэн ийм зүйл байж болох уу?

“Ард түмний сонголтыг хүндэтгэхгүй, хүлээн зөвшөөрөхгүй ажил цалгардуулж байгаа юм бол ардчилсан сонгууль хийж мөнгө үрэх хэрэг алга” хэмээн тус дүүргийн Б.Эрдэнэбат хэллээ.

 Тамгагүйгээс болж тус дүүргийн ИТХ-д сонгогдсон гишүүд ажлаа хийж чадахгүйд хүрээд байна. Тухайлбал ойрын өдрүүдийн эрс хүйтрэлтээс улбаатайгаар өвөлжилтийн бэлтгэл ажил, түүнийг зохицуулах санхүүгийн асуудал гээд бүх зүйл дээр гацчихаад энэ дүүргийн ИТХ-ын ажил зогсонги байдалд орчихоод байгааг тэд хэлсэн юм.

Дашрамд дуулгахад өнгөрсөн 7 хоногийн баасан гарагт тус дүүргийн ИТХ-ын анхдугаар хуралдаан болсон. Уг хуралдаанаар төлөөлөгчдийн олонхын саналаар Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргаар Б.Цэрэнг, дүүргийн Засаг даргаар Ж.Алдаржавхлан нарыг сонгон ажиллуулахаар шийдвэр гаргасан байна. Энэхүү шийдвэр нь сонгуулийн хуулийн дагуу явсан гэдгийг өнөөдрийн хурлаар хэлсэн билээ.

 

 

О.НАНСАЛМАА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?