АРД ТҮМЭНДЭЭ, ЦОНХНЫ ШИЛНИЙ ЦААНААС ЧИХЭР "ХҮЛХҮҮЛЭХ" МОНГОЛЫН ТӨРӨӨ ГЭЖ...

2016-11-17  

Сонгуулийн мөрийн хөтөлбөрөөр бол Монгол улс Диваажингийн улс болсон. Улс орноо ядуурлаас гаргаад, цэнгэлийн манлайд аваачна гэж улс төрчид хэлж ирсэн. Манай намд саналаа өгчих, бид улс шиг улс болтол хөгжүүлээд, ард иргэдийгээ жаргаагаад өгье л гэсэн. Тэр амлалт, түүний биелэлт хаана байна вэ? Монгол улсыг хааш нь аваад ирэв ээ? Ард иргэдээ, яаж ингэж ядуу зүдүү амьдруулж чадаж байна аа?

Иргэд хэнд хандахаа мэдэхгүй байна. Төр гэж байна уу, цаана чинь гэж асуух нь холгүй. Монголын төрд зүтгэж байсан, улс орны хөгжлийн төлөө зүрх сэтгэл, мэдлэг чадвараа зориулж байсан төрийн зүтгэлтнүүд төрдөө хандаж "хэлэх үгээ олохгүй" байна. Тэдэнд шүүмжлэх үг олдохгүй байна.

Улс орон өр ширэнд баригдаж, дампуурлын ирмэг дээр ирсэн энэ үед, ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн гуай ингэж хэллээ. "-Төсөөлж байсангүй, ийм болно гэж. Энэ бол эрх баригч хоёрхон намын хуудуутай бодлогын үр дагавар. Гунигтай байна. Гарах гарц нь төвөгтэй. Гэхдээ бий. Энэ төрийн удирдлагад буй хүмүүсийг сольж байж л энэ хүнд байдлаас гарах гарцыг олно. Төрийн толгойд авлигачид бөөс адил арзаганаж байгаа цагт бид хөгжихгүй. 

Ийм үгийг буурлаасаа сонслоо. Энэ үгийг Монгол төрийн удирдлагаас гадна, тэднийг сонгож буй иргэдэд ч аль болох хүргэх хэрэгтэй. Өнөөдөр, ядуу ард иргэдээ улам хавчих, 7-оос дээш болсон хуучин машин хилээр оруулахыг хориглох тухай хуулийн төсөл өргөн барих цаг нь болсон гэж Оюунхорол сайд утаагаар түрий барьж, батлуулахаар зүтгэх гэж байна. Ард иргэдээ ажилтай, орлоготой болгочихоод, тансаг хэрэглээгээ дангаараа хэрэглэх тухайгаа ярих ёстой юм биш үү, эрхэм дарга нар аа.

 

 

Ц.ХИШГЭЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Туваан:Айхтар үнэнг хэлчихлээ. МАНАН байгаа бол хэзээ ч өөрчлөгдөхгүй гэж үнэн. Эх орноо гэсэн сэтгэлгүй эргүү гарууд дүүрсэн төр засгийн гишүүдийг бид нар сонгоод өөрсдөө хохироод байна. Энийг ойлгохгүй юм даа. Мөн ч хачин сонголттой ард түмэн шүү бид... 2016-11-17
Навчаа:Одоо МАН яаж ажиллах нь иргэдийн 4 жилийн дараа болох сонгуулийн дүнтэй бүрэн хамааралтай. Муу ажиллавал дүнгээ тавина. Ард түмэн ухаантай шүү. 2016-11-17
Сурмаа:Ийм л азгүй улс юм даа бид !!! 2 улс төрийн намууд ээлжлээд л идээд байгаа юм чинь яаж хөгжих вэ дээ 2016-11-17
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?