ИХ АВАРГА Д.ДАГВАДОРЖ МОНГОЛЫН ЧӨЛӨӨТ БӨХИЙН ХОЛБООГ ОРХИХООР ШИЙДЖЭЭ

2016-11-17  

Спортын ертөнц төвөгтэй, хэрүүл, тэмцэл, атаа жөтөөгөөр дүүрэн. Ажил хийсэн нэгнээ газар дор ортол нь муулна. Хийсэн бүтээснийг нь үгүйсгэнэ. Ядаж байхад, Рио-гийн олимпоос чөлөөтийнхөн энгэр хоосон ирсэн. Ганц медаль авах Мандахнаран нь барилдааны тактикийн алдаа гаргаснаас болж, энгэртээ зүүх олимпийн хүрэл медалиа өрсөлдөгч бөхдөө "бэлэглэсэн". Түүнээс улбаалсан хэрүүл тэмцэл нь өнөө болтол намжаагүй. Дээр нь Дэлхийн Нэгдсэн Бөхийн Холбооноос Монголын Чөлөөт Бөхийн Холбоог 50 мянган швейцарь франкаар торгосон. Дасгалжуулагчдын гаргасан ёс бус үйлдэл, түүнийг зогсоох оролдлого хийгээгүй гэдэг үндэслэлээр ийнхүү торгуулийг ирүүлсэн. Энэ торгуулийг хэн төлөх нь одоо болтол тодорхойгүй.

Өмнө нь, бүхий л шаардлагатай зардлыг Чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгч зохицуулж ирсэн бол, энэ удаа тэр татгалзаж байгаа гэсэн мэдээлэл байна. Яагаад гэвэл, тэр цаашид тус холбооны ажлыг удирдахаа зогсооно гэсэн шийдвэрээ гаргажээ. Зуны олимп Токиод болох учир, Дагвадорж ерөнхийлөгчөөр үлдвэл олон талын эерэг, давуу тал үүснэ гэж мэргэжилтнүүд үзэж, түүнийг үлдээч гэж хүсэж байгаа ч, тэр япон хүмүүжлээрээ татгалзлаа.

Одоо харин хэн тус холбоог удирдах вэ? гэдэг асуудал тулгарчээ. Сүүлийн мэдээллээр, УИХ-ын гишүүн, Монгол улсын аварга Д.Сумьяабазар, УИХ-ын гишүүн, дархан аварга А.Сүхбат нарын нэр нэлээн эрчтэй яригдаж буй сурагтай. Чөлөөт бөхийн холбооны удирдлага сумогийн их аваргаас, үндэсний бөхийн аваргад уу, дархан аваргад шилжих үү гэдэг ирмэг дээр ирцгээжээ. Тус холбоо их хурлаа маргааш хийхээр төлөвлөжээ.

 

 

Э.ОТГОНЖАРГАЛ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?