ГАЗЫН ҮНЭ ОГЦОМ ӨССӨН НЬ ИРГЭДЭД ДАРАМТ БОЛЖ БАЙНА

2016-11-17  

Сүүлийн хэд хоногт газын үнэ огцом өссөн. Бинзений үнэ 50 төгрөгөөр нэмэгдэхэд бослого болохоос наагуур байдалтай байдаг. Гэтэл газын үнэ 300 гаран төгрөгөөр нэмэгдээд байхад яагаад дуугарахгүй байна. Нэг ч хэвлэл мэдээллээр энэ талаар ярихгүй байна. Энэ мэтээр газан машин унадаг хүмүүс гомдолтой байгаа юм. Энэ талаар сурвалжилахад

Иргэн Ж.Баторших : “Би уул нь газан тэргийг агаар бохирдуулдаггүй, түлш нь хямд гэж бодож сонгож авсан. Гэтэл 2 хоногийн дотор 870 төгрөг байсан газ 1200 төгрөг болоод 300 гаран төгрөг нэмэгдчихлээ. Цаашдаа яаж нэмэгдэхийг нь мэдэхгүй. Орлого муутай надад үнэхээр хүнд тусч байна.”

Д.Отгонбаатар : “Бинзений үнэ 50 төгрөгөөр нэмэгдэхэд бараг бослого болдог. Гэтэл яагаад газын үнэ 300 гаран төгрөгөөр нэмэгдчихээд байхад дуугарахгүй байна. 2,3 хоног хэвлэлийн мэдээ хайлаа нэг ч мэдээлэл гарсангүй. Би телевиз дуудъя гэж бодож байлаа. Газан тэрэг унадаг хүн цөөхөн байдаг. Тийм болохоор биднийг үл тоож үнээ огцом нэмлээ. Нөгөө Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар хаана байна. Ийм зүйл дээр шалгалт хийж ард түмэнд мэдээлэл хийх ёстой байгууллага хүртэл дуугарахгүй чимээгүй л суух юм. Миний ойлгож байгаагаар хэдхэн газар үгсэн хуйвалдаж үнийг нэмж байна.”

А.Төмөр-Очир : “Сүүлийн хэд хоногт газ огцом нэмэгдчихлээ. Газ хямдхан гэдэг утгаар нь найман сард газан тэрэг авсан. Одоо харин газ нэмэгдээд ялгаагүй болчихлоо. Бинзен тэрэг асалт сайтай хүчтэй байдаг. Мэдсэн бол бинзен тэрэг авдаг байж гээд харамсаад сууж байна.“

Б.Уянга : “Миний хувьд үнийн талаар мэдээлэл алга нэмэгдсэн юм уу?. Компаниас норомтой болохоор би нэг их сонирхоогүй” гэв.

Харин ГОР ГАЗ ХХК-ийн маркетингийн менежер Д.Ган-Эрдэнээс энэ талаар тодоруулахад “Газ нэмэгдэх болсон олон шалтгаан байгаа.

Нэгдүгээрт : Долларын ханш нэмэгдсэн.

Хоёрдугаарт : ОХУ-ын газын үнэ нэмэгдсэн. Энэ мэт шалтгаануудаас газын үнэ автоматаар нэмэгдсэн. Манай компаний хувьд аль болох хямд байлгахаар ажиллаж байгаа” гэсэн юм.

Монголын хэмжээнд 10 орчим компани газ борлуулдаг боловч дотоодын хөрөнгө оруулалттай компани 2-3 байдаг. Зарим эх сурвалжийн хэлж буйгаар “Энэ компаниудыг дампууруулах зорилгоор газын үнийг савлуулж байна. Хавар 5 сарын үед гадаадын хөрөнгө оруулалтай компаниуд үнийг огцом буулгасан. Одоо харин үнийг огцом өсгөж байна” гэж байлаа.

 

 

Б.БАТБААТАР

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?