СЭРЭМЖЛҮҮЛЭГ!!!

2016-11-18  

Өнөө шөнө Архангай, Булган, Төв, Хэнтий аймгийн өмнөд, Завхан аймгийн зүүн, Дундговь, Өвөрхангай аймгийн хойд хэсгээр, 18-ны өдөр Архангай, аймгийн зүүн, Булган, Сүхбаатар аймгийн өмнөд, Дундговь, Өвөрхангай аймгийн хойд, Төв аймгийн нутгаар цас орж, шуурахыг төлөвтэй байна гэж Ус цаг уур, орчны хүрээлэнгээс анхаарууллаа.

Тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд гарахдаа техникийн бүрэн, бүтэн байдлыг хангаж, дулаан хувцас, шатахууны нөөцтэй явах, түүнчлэн автозам, даваанд халтиргаа гулгаа ихтэй байгаа тул автомашины хурдыг тохируулж хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна.

Хүчтэй салхи шуурганы үеэр малчид малаа бэлчээрт гаргахгүй байх, бага насны хүүхдийг хараа хяналттай байлгахыг #онцгойлон анхааруулж байна.

Хэрэв та орон нутагт зорчих зайлшгүй шаардлагатай байгаа бол Онцгой байдлын ерөнхий газар-ын Шуурхай удирдлага, зарлан мэдээлэх төвийн 325726, 265726, 62263009 дугаарын утсанд холбогдож зөвлөгөө авах, тухайн орон нутгийн замын нөхцөл байдлын талаар Зам тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-ын 70002413, 94722413, Хөдөлгөөний Удирдлага Хяналтын Төвийн 70070012 дугаарын утсанд холбогдож тухайн нөхцөл байдлын бодит мэдээллийг хүлээн авч, замд гарахыг зөвлөж байна!!!

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?